8o
Улаанбаатар хот
mobile menu

“Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгын зөвлөх хороог байгууллаа

2015-12-02 11:08:00

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран Улаанбаатар хотод анх удаа “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга 2015 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулна. Зөвлөлдөх санал асуулгаар нийслэлээс хэрэгжүүлэх урт хугацааны 14 томоохон төсөл хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, тэдний санал тус бүрийг тусгах бөгөөд санал асуулгын бэлтгэл ажил явагдаж байна. Тус үйл ажиллагаанд оролцогчдод хэлэлцүүлэх сэдвийг тодорхойлж, тэдгээрийн танилцуулга үнэн зөв, тэгш тэнцвэртэй байх нөхцөлийг хангах, хэлэлцүүлгийн үр дүнг дүгнэх ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлэх Зөвлөлдөх Санал Асуулгын Зөвлөх хороог байгууллаа.  Зөвлөх хороо нь нийт 2-3 удаа хуралдах бөгөөд 12-р сарын 12, 13-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдах Зөвлөлдөх Санал Асуулгад ажиглагчаар оролцож, хөндлөнгийн хяналт тавина. Зөвлөлдөх Санал Асуулгын Зөвлөх хорооны анхны хурлаар хамтын дарга нарыг  томилсон бөгөөд даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх Г.Занданшатар нар ажиллана. Хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
- Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
-Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн
-Хас банкны ТУЗ-ийн дарга Ч.Ганболд
-Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Философийн ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон
- Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц
- Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх зөвлөлТ.Ариунаа
- MCS группын Ерөнхийлөгч Ж.Од
-Нийтлэлч Б.Батбаяр
- Алтан тариа ХК-ийн захирал П.Цэнгүүн
- Монфэмнэт Үндэсний сүлжээ ТББ-ын ахлах зөвлөх Д.Сүхжаргалмаа
- МУИС-ийн Ректор Р.Бат-Эрдэнэ
- Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мелони Линдберг
 Зөвлөлдөх Санал асуулгын Зөвлөх хороо нь тус арга хэмжээ дууссаны дараа үр дүнгийн талаарх санал, зөвлөмжийг ярилцана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment