8o
Улаанбаатар хот
mobile menu

Ингэ хөөслөх ёс Юнескод бүртгэгдлээ

2015-12-02 10:07:00

Намибийн Виндхук хотноо Юнеско-гийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаан болж байна. Өчигдрийн хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн өв болох "Ингэнд ботго авахуулах уламжлалт ёсон"-г ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвд бүртгэн авчээ. Дээрх ангилалд нийт найман өв нэр дэвшсэнээс тав нь бүртгэгдсэн байна. Ийнхүү Монголын 13 дахь соёлын биет бус өв Юнескод бүртгэгдсэнийг Юнескогийн Монголын үндэсний комиссоос албан ёсоор мэдэгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл