Өнөөдөр дэлхийд хамгийн хүчирхэг компаниудын нэг Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өөрийн хувьцааны 99 хувийг амьдралынхаа туршид сайн үйлсэд хандивлана гэдгээ зарлалаа. Ийм шийдвэр гаргах болсон нэг шалтгаан нь залуу тэрбумтан хэдхэн цагийн өмнө эцэг болжээ. Тэрээр охиндоо Максима Чан Цукерберг гэдэг нэр өгсөн бөгөөд өөрийн Facebook хуудсан дээрээ гэр бүлийн шинэ гишүүндээ зориулан захидал ийн бичжээ. Цукерберг компанийн удирдлагыг атгасан хэвээр байх юм Хөрөнгийн зах зээл дээрх үнэлгээгээр Цукербергийн хувьцааны 99 хувь одоогийн байдлаар 45 тэрбум ам. доллароор үнэлэгдэж байна.