8o
Улаанбаатар хот
mobile menu

Угандад Монгол офицер амиа алдлаа

2015-11-11 16:25:00

Африкийн Угандад НҮБ-ын цэргийн ажиглагчаар томилогдсон ХХЕГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Б.Сайнболор амиа алдсан талаар мэдээлэл цацагдаж эхэллээ.  Мэдээлэгдэж айгаа мэдээллээс үзэхэд тэрээр ээлжээсээ бууж, өрөөндөө орж унтсан гэнэ. Гэвч тэрбээр унтаад сэрээгүй бөгөөд аль хэдийнэ нас барсан байжээ. Одоогоор түүнийг зүрхний шигдээсээр нас барсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна. Дэд хурандаа Б.Сайнболор нь Уганда руу явахын өмнө эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт зайлшгүй хамрагдсан байна. Тиймээс гадны нөлөө байсан эсэхийг холбогдох хүмүүс судалж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment