8o
Улаанбаатар хот
mobile menu

Малайзын шүүх монгол эмэгтэйг буруугүй гэжээ

2015-12-02 10:19:00

Хар тамхи хадгалсан хэрэгт холбогдон цаазаар авахуулах ял сонсоод байсан Монгол Улсын иргэн Н.Золзаяагийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан өнгөрөгч 11 дүгээр 27-ны өдөр болж Малайзын холбооны шүүхээс түүний цаазаар явах ялыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн. Тэгвэл мөн улсад хар тамхины хэрэгт холбогдсон манай улсын иргэн Х гэгч эмэгтэйд холбогдох шүүх хурал өнгөрөгч 11 дүгээр сарын 30-ны өдөр болж шүүхээс түүнийг буруугүй гэж үзсэн байна. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн хугацаанд прокурор эсэргүүцэл бичихгүй бол манай улсын иргэн суллагдана гэдгийг ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment