24 настай, эрэгтэй Э өнгөрөгч шөнө өндрөөс үсэрч амиа хорлохыг завджээ.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонор төвийн дэргэд “Воли” апартмент төвийн 10 дугаар давхрын дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага өнгөрөгч шөнө 01:35 цагт онцгой байдлын албанд иржээ.Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын найман алба хаагч ажиллаж, иргэн Э-г эсэн мэнд буулгаж, цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.
Амиа хорлохыг завджээ
2015-12-01 10:24:00