С.Зориг агсны эхнэр Д.Булганыг цагдан хорьсон нь нийгэмд багагүй шуугиан дэгдээгээд байгаа энэ үед хэвлэлээр төдийгүй сошиал ертөнцөд янз бүрийн мэдээлэл гарч байна.
Тухайлбал, Д.Булганыг С.Зориг агсны хэрэгт мэдүүлэг өгөхдөө хуулийн байгууллагынхныг төөрөгдүүлсэн, худал мэдүүлэг өгч байсан нь тогтоогдсон учир шалгагдаж байгаа гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа.
Харин өөр эх сурвалжуудын зүгээс С.Зориг агсны хэрэгтэй холбоотой чухал хуурцаг олдсон нь Д.Булганыг хамгаалалтанд авахад хүргэсэн ч гэх мэдээлэл байна. Энэ нь иргэдийг төөрөгдүүлж Д.Булганыг яг шалгагдаж байгаа юу эсвэл баривчилж байгаа нэрийдлээр хамгаалалтанд авсан уу гэдэг дээр талцахад хүргээд байна.
Юутай ч түүний цагдан хоригдох хугацааг сунгасан байгаа ч ХЭҮК, өмгөөлөгчдийнх нь зүгээс батлан даалтад гаргахаар хөөцөлдөж байгаа гэх мэдээлэл байна. Цаашлаад Д.Булганы төрсөн охин Б.Сийлэгмаа БНХАУ-д сурч байгаад ээжийгээ баривчлагдсан сургаар Монголд ирээд байгаа аж. Эх сурвалжуудын хэлсэнээр Б.Сийлэгмаа нь санхүүгийн асуудалд орж байгаагүйн дээр цадиггүй нэгэн гэдгээр тодорхойлогдсон. Харин Д.Булганы хувьд ганц охиноо хүний дор оруулахгүйн тулд гадаад руу явуулсан ч тансаглуулахаар хэмжээний мөнгөний эх үүсвэргүй гэдэг. Бусдын таамаглаж буйгаар үүнд ганцхан л тайлбар бий. Д.Булган санхүүгийн тэтгэлэгийг хэн нэгнээс авдаг гэх.
Тиймдээ ч Ерөнхий сайд асан С.Баярын хуучин эхнэр УИХ-ын гишүүн асан, сэтгүүлч Х.Хулан Д.Булганыг байнга эргэж тойрч, гарах зардлыг шийдвэрлээд байна гэх мэдээлэл нэг хэсэг гарсан болов уу.
Тэдний хувьд үй зайгүй дотно найзууд биш хэдий ч тэрбээр байсхийгээд эргэж тойрч байгаа нь, цаанаа учир шалтгаантай гэх хардлагыг төрүүлж эхлээд байгаа юм.Үүгээр зогсохгүй Д.Булганыг өмгөөлөх өмгөөлөгчийг Готовын Оюунчимэгээр сонгосон гэх шумч байна. Хэрэв энэ үнэн бол Х.Хулан гэгч энэ эмэгтэй Д.Булганыг өмгөөлж, хаацайлах нэг шалтаг, шалтгаан байгаа нь ойлгомжтой боловуу.
Түүний хувьд Ардчилсан намын гишүүн парламентад сууж байсан улстөрч эмэгтэй. Харин монголчууд МАН-ын гишүүн, Ерөнхий сайд асан С.Баяртай гэр бүл болон амьдарч байснаар нь илүү мэднэ.Тэд салаад удаж байгаа ч албан ёсны гэрлэлтийн баталгаа нь хэвээрээ байдаг гэнэ. Магадгүй С.Зоригийг хөнөөгдөх тэр үед засагт тодорхой албан тушаал хашиж байсан гэр бүлийнхэн өнөөдрийг хүртэл Д.Булганы хамтаар нууц хадгалагчид байсныг ч үйгүйсгэхгүй. Ямартай ч тун удахгүй Х.Хулан Хүний эрхийн комиссыг хуралдуулахаар хөөцөлдөж явааг эх сурвалжууд хэлж байгаа.
Д.Булганыг баривчилсан шалтгаан одоо ч тодорхойгүй байна.Сэжигтэн хийгээд алуурчин гэх хоёр этгээдтэй холбоотой зарим асуудлыг мэдүүлэгтээ нууснаараа өдгөө хамсаатан эсвэл хамгаалалтанд орох шалтгаан болчихоод байгаа үгүйг ч тайлбарлах аргагүй юм.