8o
Улаанбаатар хот
mobile menu

ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГАД ТӨРИЙН БАНК ОРОЛЦОЖ БАЙНА

2015-12-02 06:00:00

Өш хонзонгийн сэдлээр өөрийн найз М.Эрхэмбаярыг зургаа удаа буудаж, амийг нь хохироосон гэмт этгээд А.Мэндбаярыг анхан шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 25 жилийн хорих ял оноосон билээ.

Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн оны аравдугаар сард Налайх дүүрэгт гарсан бөгөөд А.Мэндбаяр хэрэг үйлдчихээд оргон зайлж, гадаад руу нисэх гэж байхад нь цагдаа нар Буянт-Ухаа дээрээс баривчилсан байдаг. А.Мэндбаяр мэдүүлэгтээ “Өш хонзонгийн сэдлээр буудсан нь үнэн. Бидний дунд мөнгө төгрөгийн маргаан ч байсан. Мөн миний найз охиныг хэд хэдэн удаа хүчирхийлснийг нь сонсоод би тэвчиж чадаагүй юм” гэж ярьж байсан аж. 

Өш хонзонгийн сэдлээр буудсан нь үнэн...

Харин хохирогчийн аав Д.Мөнхжаргал энэхүү хэргийн талаар өөрийн байр сууриа удаа дараа хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр илэрхийлж байсан. Хамгийн  сүүлд 2015.11.24-ний “Ийгл” телевизийн “Иргэний мэдээ ба ярилцах цаг” нэвтрүүлэгт оролцон “Мааньт дахь хорих 415-р ангид хоригдож буй ялтан А.Мэндбаярт эцэг Алтансүх нь удаа дараа буюу 5,6 удаа хар тамхи, мансруулах бодис, эм бэлдмэл болон бусад зүйлсийг Хорих ангируу гаднаас оруулж өгсөн” гэдгийг нотлож чадна гэсэн ярилцлага өгсөн байна.

Тэрбээр дээрх хорих ангид хар тамхи, мансруулах бодис гаднаас оруулдаг эсэхийг хууль ёсны байгууллагыг шалгаж өгөхийг хүссэн бөгөөд “ШШГЕГ-аас дээр дурьдсан зүйлийг худал, ялтан А.Мэндбаяртай найз нөхөд нь түр болон удаан хугацааны уулзалт хийгээгүй. Шээсний сорьцонд хар тамхи илрүүлэх оношлуураар шалгасан зэрэг ор үндэсгүй” гэсэн хариуг өгсөн.

Тиймээс хохирогч Д.Мөнхжаргалаас хар тамхитай холбоотой асуудлаар  тодрууллаа.

- Таны хүү талийгаач М.Эрхэмбаяр ялтан А.Мэндбаяртай хэр дотны найз нөхөд байсан вэ?

- Миний хүүтэй 10-аад жил нөхөрлөж найзлахыг  оролдож, янз бүрийн гэмт хэрэгт оролцуулах гэж удаа дараа ятгаж байсан. Эцэг Алтансүх ялтан Мэндбаяртай нийлж миний хүүг хэрэг гарахаас 1 сарын өмнө заналхийлж байсан. Мөн 1 сарын дараа “Цагаан хэрэм”  рестаронд хүн буудах гээд явж байсан. Яагаад ийм хүнд хууль үйлчилдэггүй юм бэ?.

- Гэмт хэрэгтэн А.Мэндбаярт 25 жилийн ял оноосон. Та 25 жилийн ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу?

- Монголын түүхэнд байгаагүй аллгад, монголын түүхэнд байгаагүй хөнгөн ял оноосон. 25 жил үүнээс нь өршөөлийн хуулиар 2 жилийг нь хассан. Яагаад ийм онц ноцтой хэрэг үйлдсэн хүнд ийм хөнгөн ял оноож байгаа юм бэ? Цаазын ял нь хаачсан юм миний хүү ямар буруутай гэж хүнд алагдсан юм. Тэр алуурчинд чанга дэглэмтэй ял оноох нь яасан юм бэ?  үнэхээр гомдолтой байна.

- Таны хүүг хөнөөсөн хүн ялаа эдэлж байна. Та яг одоо юу хүсэж байна?

- Миний хүү 27 насандаа хүний гарт амиа алдсан. Би энэ хэргийг яг үнэн зөвөөр  нь шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Хоёрт: Монголын төр миний хүүгийн амь насыг ямар үнээр үнэлдэгийг хармаар байна. Тэр ялтан түүний гэр бүл ийм хэрэг үйлдсэндээ огт гэмшээгүй байна.

- Гэмт хэрэгтэн хэрэг үйлдсэн үедээ хар тамхи мансруулах бодис хэрэглэсэн эсэх талаар хууль ёсны байгууллага хэрхэн дүгнэсэн юм бэ?

- Шүүх шинжилгээний байгууллага тэр хүнээс 1,3 (мг) цус авсан гэж яриад байгаа юм гэтэл тэр ялтан надаас нэг ч дусал цус аваагүй гэж ярьж байгааг нь Н.Гантулга гэрч нотлож ярьж байна.

- Та удаа дараа гэмт хэрэгтэн хар тамхи мансруулах бодис хэрэглэж байгаа талаар хууль хяналтын байгууллага болон цагдаагийн байгууллагаас нотлож чадсан уу?

- Нотлож чадаагүй харин гэмт хэрэгтэн хар тамхи мансруулах бодис хэрэглэж байсан хорих ангид гаднаас оруулдаг гэдгийг 100 хувь нотлож чадах хүн байна. Одоо хууль ёсны байгууллага энэ хэргийг шалгах үлдсэн. Би энэ гэрчийн нотлох баримтай зүйлээр цагдаад өргөдөл гаргасан байгаа яаж шалгахыг харах үлдлээ.

Мааньт дахь хорих  415-р ангид хоригдож буй ялтан А.Мэндбаяртай хамт хоригдож байсан  гэрч гэх Н.Гантулгатай дээрх асуудлын талаар цөөн хариулт авлаа.

- Таны хувьд ял эдлэж байгаад өршөөлийн хуулиар гарч ирсэн гэнэ. Ямар хэргээр ял эдлэж байсан бэ?

- Би 20 гаруй жил шоронд хоригдож байгаад өршөөлийн хуулиар 11-р сарын 06-ны өдөр суллагдсан. Хүн амины хэрэг болон хүчингийн хэргээс бусад хэрэг үйлдэж байсан.

- Таныг хохирогч Д.Мөнхжаргал гэрчээр оруулж байна. Та Д.Мөнхжаргалыг урьд өмнө танидаг байсан уу?  Яагаад гэрчээр орох болов.

- Өмнө нь огт таньдаггүй байсан. Өршөөлийн хуулиар суллагдсаны дараа Д.Мөнхжаргалын “Ийгл” телевизийн ярилцлагыг үзээд энэ хүнд туслахаар шийдсэн тэгээд л гэрчээр оролцож байна.

“Наранд битгий хэл нарсанд” хар тамхи гэх энэ тахал хүчээ авч байна... 

- Таны хувьд Мааньт дахь хорих анги 415-р хорих ангид ялтан А.Мэндбаяртай нэг өрөөнд  хоригдож байсан юм уу?

- Хамт нэг өрөөнд байдаг байсан ялтан А.Мэндбаяр хар тамхи, мансруулах бодис хэрэглэж байсан, гэмт хэрэг үйлдэх үедээ хар тамхи хэрэглэсэн байсан гэж ярьж байсан. Талийгаачийг илүү олон удаа буухийг хүсэж байсан даанч сум дууссан гэх зэрэг зүйл ярьж байсан. Хар тамхи хэрэглэсэн үед маш сайхан мэдрэмж төрдөг гэх зэрэг зүйлийг ярьж байсныг би өөрөө сонсож байсан, өөрийнхөө биеэр батлаж байна.

- Та ялтан А.Мэндбаярыг хоригдож байгаа өрөөндөө хэрхэн хар тамхи хэрэглэн мансуурч байсаныг харсан уу?

- Харалгүй яахав нэг өрөөнд байгаа юм чинь ер нь зан байдал үйл хөдлөл ярьж байгаа зүйл нь энгийн байдагаас өөр болчихдог.

- Үнэхээр хоригдож байгаа ялтанууд хоригдож байгаа ангидаа хар тамхи хэрэглэдэг нь үнэн гэж үү? Та яаж батлах вэ?

- Би 20-иод жил шоронгоор явж өнгөрүүлсэн. Монголын шоронгийн амьдралд өндөр албан тушаалтай болон том компаний захирлууд, баян мөнгөтөй хүмүүсийн үр сад, найз нөхөд гэхээр шоронгийн ажилтан албан хаагч нар тэдгээр ялтануудад шоронгийн дотоод дэг журмыг сахиулдаггүй талаар би сайн мэднэ.

- Хоригдож буй хүмүүс хар тамхи, мансруулах бодис хэрэглэдэг. Ялтан Б.Даржаа хар тамхи хэрэглэсэн үедээ хамт хоригдож байсан Т.Наранбаярыг заазуураар 3 удаа цавчиж хүнд гэмтэл учруулсан. “Наранд битгий хэл нарсанд” хар тамхи гэх энэ тахал хүчээ авч байна шүү дээ. Миний бие өөр бусад асуудлаар илүү нэмэлт нарийн мэдээлэл өгөхөд бэлэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баттулга
аав нь хүүдээ зөөлөө юу хэхэхэ солиотой юм ярьж бичих юмаа
2017/11/08 103.57.94.36
  • Recent
  • Most Read
  • Most Comment