8o
Улаанбаатар хот
mobile menu

“Төрийн үйлчилгээний супермаркет”-ыг нийслэлийн гурван байршилд байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна

2015-11-30 17:48:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хоттой үргэлж найрсаг харилцаатай байж, хамтран ажилладагт талархал илэрхийллээ. 
АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Засаглалыг сайжруулах, Авлигатай тэмцэх чиглэлээр түлхүү хамтран ажиллахаа дурьдав.
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн өмнө тулгамдаж байгаа агаарын бохирдлыг хөндөж анхаарал хандуулж байгаад баяртай байна. АНУ-ын Мянганы Сорилтын Сангийн “Цэвэр агаар” төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан зуухыг тараасан. Энэ нь тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч чадсан. Энэ мэтчилэн тодорхой төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллахдаа таатай байх болно. Мөн Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх үүднээс “Төрийн үйлчилгээний супермаркет”-ыг нийслэлийн гурван байршилд байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Уг ажилд дэмжлэг авах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийллээ.
Хатагтай Женифер Зимдал Галт " Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх энэхүү ажил амаргүй ч гэсэн цагаа олсон чухал зүйл хийх гэж байгаад баяртай байна. Та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hamgin chuhal ni agarin bohirdolig buuruulah heregtei bna Ter supermarket yah ve neg baihad l bolno dooo
2016/01/31 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment