Японы оддын оролцдог "Тэр одоо юу хийж яваа бол" нэвтрүүлгийн хамт олон мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М. Даваажаргалыг зочноор урьсан байна. Их аварга Хакухо энэ нэвтрүүлэгт оролцохдоо өөрийн сумод ирэхээс өмнөх өөрийн хүүхэд насны дурсамжтай зүйлсээ ярьсан бөгөөд анхны хайрынхаа тухай ч бас яриад амжсан гэнэ. Түүний анхны хайр нь Өнөрзаяа гэх охин байсан ба бага байхдаа хамт тоглож зарим үед түүнийг гомдоодог байсан аж. Тиймээс дахин тааралдвал уучлалт гуйх хүсэлтэй явдгаа ч мөн ярьсан байна. Харин "Асахи" телевизийн ажилтнууд аваргын анхны хайр болох Өнөрзаяа бүсгүйг хайж олон бичлэгийг нь хийж их аварга Хакухо М. Даваажаргалтай уулзуулж гэнэтийн бэлэг барьсан байна. Энэхүү нэвтрүүлгийг Японы "Асахи" телевиз хийдэг аж.
Хакухо М.Даваажаргал анхны хайрттайгаа уулзав
2016-06-10 11:59:00