8o
Улаанбаатар хот
mobile menu

Татвараа төлөөгүй бол бичиг баримтыг нь хураана

2016-06-10 11:23:00

Татвараа төлөөгүй бол бичиг баримтыг нь хураана

Авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг зургадугаар сарын 6-ны өдрөөс эхэлсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Татварын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг хэд хэдэн байгууллагын хамтарсан шалгалт зургадугаар сарын 19-ний өдрийг дуустал явагдах юм байна. Автомашин эзэмшигч нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг хураан авч, татварын байцаагч нар болон хариуцсан ахлах зохицуулагчид шилжүүлж өгөх аж. Татварын улсын байцаагч нь тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслийн албан тавтар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг төлүүлж, гэрчилгээн дээр бичилт хийн баталгаажуулснаар буцаан олгох юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment