8o
Улаанбаатар хот
mobile menu

Чингисийн талбайн баруун талын замыг хаана

2016-06-10 10:48:00

Чингисийн талбайн баруун талын замыг хаана 

"Улаанбаатар- Венийн вальс"-ийг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Энэ жилийнх нь өнөөдөр 17:00 цагт Чингисийн талбайд болно. Уг цэнгүүнд Австри улсаас удирдаач Matthias Fletzberger / Маттиас Флецбергер /, хийлч  Lidia Baich/ Лида Баеч/, бүжигчин Martin Grund /Мартин Грүнд/ болон Монгол улсаас удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, Р.Ганбат, Д.Нямдаш, Монгол улсын Филармонийн симфони оркестр, Улаанбаатар хотын Бүжгийн спортын холбоо, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид болон “UFO” хамтлаг зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцох аж. Үүнтэй холбогдуулан өнөөдөр  Чингисийн талбайн баруун талын замын 16:00- 19:00 цагийн хооронд түр хааж,  хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment