8o
Улаанбаатар хот
mobile menu

ЕБС-ийн цайны газраас нянгийн бохирдолтой гэсэн дүгнэлт гарчээ

2016-06-10 08:32:00

ЕБС-ийн цайны газраас нянгийн бохирдолтой гэсэн дүгнэлт гарчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ЕБС-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалт хийжээ. Энэхүү шалгалтад боловсролын хяналтын чиглэлээр 81, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр 55, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр 13, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр нийт 106 сургууль хамрагдсан байна. Хяналт, шалгалтын явцад сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад үйл ажиллагаа явуулсан, зориулалтын бус байранд сургалт явуулсан, мэргэжлийн бус хүн ажиллуулсан, сургуулийн цайны газрууд эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг хэд хэдэн нийтлэг зөрчил илэрчээ. Мөн шалгалтад хамрагдсан 43 сургуулийн цайны газрын 17 буюу 35 хувь нь зориулалтын бус байртай,  хүнсний түүхий эд  бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулах байсан аж. Шалгалтын явцад 30 цайны газраас 292 эрүүл зүйн арчдас шинжилгээ авснаас 76 буюу 26 хувь нь нянгийн бохирдолттой гарч, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гарсан байна. Улмаар хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан буфетүүд хэд хэд илэрсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Hujaa enetheg mongol tuvd haruud zavaan bohirooroo delhii deer terguuleh baih
2016/06/10 103.17.108.42
Aagii
Yundaa nuugdaad bgaan surguuliin nersiig bicheecheeeeeeeeee
2016/06/10 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment