8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөрчил илэрсэн 8 байгууллагад арга хэмжээ авчээ

2016-06-10 07:45:00

Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран цагдаагийн байгууллагаас “Стандарт хяналт шалгалт”-ыг зохион байгуулсан байна. АСЕМ-ын 11 дүгээр хурлын үйл ажиллагаатай холбогдуулан хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг байгууллагуудын үйлчилгээний стандартыг хангуулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох архидан согтууруулахтай тэмцэх зорилготойгоор уг шалгалтыг хийсэн аж. Шалгалтад 248 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан байна. Үүнээс зөрчил илэрсэн найман аж ахуйн нэгж, байгууллагад зохих хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Мөн удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment