Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааныг мөнгөжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Засгийн газар хуралдаад иргэн бүрт тараасан 1072 ширхэг хувьцааг үнэд оруулж, мөнгөжүүлэх асуудлыг дэмжсэн байна. Тодруулбал, 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувцааг нь 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдаж авах шийдвэрийг гаргажээ. Цаана нь үлдсэн 750 ширхэг хувьцааг оны хоёрдугаар хагаст тавих асуудлаар хэлэлцэх юм байна. Ингэхдээ иргэд дээрх хувьцаагаа заавал худалдах албагүй. Хувьцааг худалдаж авах асуудлыг энэ сарын 13-ны өдрөөс эхлүүлэх юм байна.