8o
Улаанбаатар хот
mobile menu

“Сайн”-ыг тоймлов

2016-06-09 17:00:00

Байгаль ээж хур бороо хайрласан бүрхэг бороотой өдрийн мэнд.  Энэ долоо хоногийг дуустал бороо орох тухай ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллэж байна. Гэхдээ та бороо их орохоор уйтгарлаж суух хэрэггүй шүү. “Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол боломж, ирээдүй бол бэлэг” сайхан урмын үгсийн хамт “Сайныг тоймлов” булангаа хүргэж байна. 

“Зоогийн эх” ХХК-ны уурхайд таван хүн нурангид дарагдсан дуудлага ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид ирсэн байна.
Албан хаагчид дуудлагын дагуу ажиллаж хайгуул хийхэд уурхайн ам 90 градусын босоо малталттай, уурхайн гүн 60 метр байснаас 25 метрийн орчим газар цооногийн бэхэлгээ нурсан байжээ. Уурхайн нурсан бэхэлгээ, мод, шороог 25 метрийн гүнээс дээш олсоор татуулан дарагдсан таван уурхайчинтай холбоо тогтоон амь насыг аварч чадсан байна. Мөн үүнээс гадна  “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” уралдаанд шалгарсан багш нарт нийт 462 000 000 төгрөгийг урамшуулал болгон олгохоор заасан байна. Нийслэлийн 23 дугаар сургуулийн 12Б ангийнхан Хонхны баярынхаа мөнгийг сувиллынханд зориулна

Монгол оронд маань өнөөдөр болж өнгөрсөн зарим үйл явдлуудаас Сайн мэдээг онцлон дуулгалаа.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.
Босоо заяат Монгол түмний минь заяа хийморь нь үргэлж өөдөө байж, дуу шиг уянгатай, сүү шиг өнгөтэй сайн мэдээ бүхэн тархан цуурайтах болтугай. Сайн үйлс бүхэн өнгөжин дэлгэрч, цагаан сүүний цацал адил өөдлөн дэвжих нь лавтай

www.Chuhal.mn
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл