8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятад ОХУ-д зориулан өндөр хурдны галт тэрэг бүтээжээ

2016-06-09 14:41:00

"Москва-Казань" чиглэлийн өндөр хурдны төмөр замд зориулан дараагийн үеийн өндөр хурдны галт тэргийг зохион бүтээж байна хэмээн тус улсын өдөр тутмын сонинд мэдээллэжээ. Шинээр бүтээж буй галт тэрэг цагт 400 км хурдлах бөгөөд бусад орнуудын төмөр замуудын царигт тохируулан өөрчилж болох дугуйтай байх аж. "Оросын төмөр зам" компанийн мэдээллэж буйгаар, Москва-Казанийн өндөр хурдны төмөр зам барихад зориулан Бээжин зургаан тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн байгаа аж.

Тус төслийн нийт өртөг 15 тэрбум ам.доллароос давна хэмээн тооцоолж байгаа гэнэ. 770 км-ийн урттай шинэ төмөр зам Оросын 7 бүс нутгаар дайран өнгөрөх бөгөөд Владимир, Нижний Новгород, Чебоксары болон Казань зэрэг 15 газарт зогсоолтой юм. Одоогийн байдлаар Москвагаас Казань хүртэл галт тэргээр явахад 12 цаг зарцуулж байгаа бол уг төсөл хэрэгжиж эхэлснээр энэ хугацаа 3.5 цаг болж богиносох аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл