8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Бондын бүтээн байгуулалт" хэлэлцүүлэгт оролцож байна

2016-06-09 13:30:00

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Бондын бүтээн байгуулалт" хэлэлцүүлэгт оролцож байна.

Тэрээр "Бүтээн байгуулалтын ажлуудыг хараад сэтгэл хөдөлж байна. Өнгөрсөн хугацаанд их юм хийлээ. Цаашид ч хийгдэх байх.

Бид иргэдээ орон сууцтай болголоо, 1600 гаруй компани хамтарч ажилласан. Мөнхбат гэж залуу боловсон хүчин гэхэд их зүйл хийсэн. Ажил хийж байхад энд тэнд муугаар бичих ажлаа хийэ байхад энд тэндээс дуудаад л.

Бондын мөнгөөр нэг иргэнд 15 сая төгрөгийн өр биш 2,6 сая төгрөгийн хуримтлал үүссэн. Өөрсдөө цементээ үйлдвэрлэж байна, аймгууд руу авто замаар холбогдчихлоо, аймаг суманд бүтээн байгуулалт явагдсаар байна. Мөнхбатаа зарим төслийн мөнгө арай их санагдаад байгаа. Яамны холбогдох албан тушаалтнууд үүнд анхаарлаа хандуулж олсон мөнгөө аль болох хэмнээрэй.

Төр орон сууц барина гэж юу байдаг юм гээд намайг Ерөнхий сайд байхад их шүүмжилсэн. Юм хийж байгаа хүмүүст. баяр хүргэх хэрэгтэй. ТОСК хотын төлөвлөлт орон сууцны бодлогыг маш сайн тооцоолж төлөвлөж хийж байгаа.

Таван толгойн захирлыг шоронд аваачаад хийчихсэн. Юм хийж байгаа хүмүүсийг л шорон гянданд хийгээд байх юм. Төрийн албан хаагчид хүртэл айж эмээсэн байдалтай байна. Сайн муу хэлж л байг. Салхи ордоггүй жалга гэж юу байдаг юм. Б.Эрдэнэбат "Байшин үйлдвэрлэх комбинат" байгуулах гэж байсан. Гэтэл УИХ-д дэвших болчихож. Уул нь хийснээ дуусгавал сайн л байна.

Бондын бүтээн байгуулалтанд оролцож сайн муугаар хэлүүлж байгаа төр хувийн хэвшлийн хамт олонд дахин дахин баяр хүргэе!" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Алтанхуяг худалч
2016/06/10 103.17.108.42
irgen
АНамынхан үлгэр ярихаа больцгоо!Сонгуулиар зайлбал таарна.
2016/06/09 103.17.108.42
хуцаж байгаан шүү.улс орон дампууруулж хаячаад
2016/06/09 103.17.108.42