8o
Улаанбаатар хот
mobile menu

Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бизнес инкубатор төвөөс талархлын сарын аян зарлалаа

2016-06-09 11:31:00

Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бизнес инкубатор төвөөс талархлын сарын аян зарласан байна. Уг аян нь үйлдвэрлэгчдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж бусдад үлгэр дууриал үзүүлэх,  талархсан сэтгэгдлээрээ дамжуулан урам хайрлах, мэдээлэл түншлэлийн харилцааг нэмэгдүүлэх эерэг харилцаа бүрдүүлэхэд оршиж байгаа аж.

1.Аяны хүрээнд талархлаа илэрхийлэх миний боломж сэдэвт уралдаан,

2.Талархлын хавтас /үйлдвэрлэгчдээр тойрон аялж сэтгэлийн үгийг илэрхийлэхэд оршино/.

3. facebook хуудсаараа дамжуулан талархлын аян өрнүүлэх /үндсэн болон сүлжээний үйлдвэрлэгчид/ гэсэн гурван хэсгээс бүрдэх юм байна. Ингээд ТАЛАРХЛЫН САРЫН АЯН “ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЭХ МИНИЙ БОЛОМЖ” сэдэвт уралдааны удирдамж болон ТАЛАРХЛЫН АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ХАВТАС АЯЛУУЛАХ ТУХАЙ АЖЛЫН УДИРДАМЖ-ийг хүргэж байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВ

ТАЛАРХЛЫН САРЫН АЯН “ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЭХ МИНИЙ БОЛОМЖ” сэдэвт

уралдааны удирдамж

Уралдааны зорилго: Үйлдвэрлэгчдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж бусдад үлгэр дууриал үзүүлэх,  талархсан сэтгэгдлээрээ дамжуулан урам хайрлах, мэдээлэл түншлэлийн харилцааг нэмэгдүүлэх эерэг харилцаа бүрдүүлэхэд оршино.

Уралдааны сэдэв:  “ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЭХ МИНИЙ БОЛОМЖ” сэдэвт уралдааныг Чингэлтэй дүүргийн ЖДҮД Бизнес инкубатор төв үйлдвэрлэгчдийнхээ дунд зарлаж байна.

Хамрах хүрээ: Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төвийн бойжигчид

Уралдааны хугацаа:

Материал хүлээн авах хугацаа: 2016 оны 06 сарын 10-ны өдрийг хүртэл

Ялагч тодруулах хугацаа: 2016 оны 06 сарын 27-ны өдөр

Шалгаруулалтын журам:

  1. Уралдаанд санал өгөхдөө Chingeltei Jdud Bit / https://www.facebook.com/profile.php?id=100007357204436 /  facebook цахим хаягтай найз байх, мөн Чингэлтэйд үйлдвэрлэв / https://www.facebook.com/made.in.chingeltei/ / facebook page хуудсанд LIKE дарсан байх
  2. Уралдаанд оролцогчыг цуглуулсан Like & Share дүгнэх болно.
  3. 1 like – 1 оноо, 1 share- 2 оноо

Тавигдах шаардлага:

  1. Оролцогч Чингэлтэй дүүргийн БИТ-ийн үйлдвэрлэгч байх
  2. Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санааг тусгасан
  3. Уралдааны нэр агуулга нийцсэн байх
  4. Этгээд үг хэллэг хэрэглэхгүй байх
  5. Зөв бичгийн дүрэм, хэл зүйн найруулгыг бүрэн хангасан байх
  6. Ишлэлийг 300 тэмдэгтэнд багтаан бичих

Шагналын сан:  Нийт 3 шилдэг оролцогчыг шалгаруулна.

  • 1-р байр: Талархлын бичиг, үнэ бүхий зүйлс
  • 2-р байр: Талархлын бичиг, гарын бэлэг
  • 3-р байр: Талархлын бичиг, гарын бэлэг

Анхаарах зүйлс: Уралдааны материалыг дээрх хугацаанд төвийн албан ёсны цахим хуудас болох www.facebook.com/ Chingeltei Jdud Bit хаяганд ирүүлэх

Зохион байгуулагч: Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв

Холбоо барих утас: 11-357860, 89698487, 94448487

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ

 “БИЗНЕС ИНКУБАТОР” ТӨВӨӨС ТАЛАРХЛЫН АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ХАВТАС АЯЛУУЛАХ ТУХАЙ АЖЛЫН УДИРДАМЖ

Нэг. Зорилго

 Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бизнес инкубатор” төв нь нийт үйлдвэрлэгчдийн дунд талархлын аян  зарласантай холбогдуулан “Талархлын хавтас’’ аялуулж  байна. Энэ ажлын хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн илэрхийлж амжаагүй сэтгэлийн үгээ гэр бүл, найз нөхөд, хамтран ажилладаг байгууллага хамт олонд илэрхийлэхэд аяны зорилго оршино.

Хоёр. Хамрах хүрээ

Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бизнес инкубатор”  төвийн нийт үйлдвэрлэгчид.

Гурав. Хугацаа

2016 оны 06 дугаар сарын 02-с 2016 оны 06 дугаар сарын 27 хүртэл

Дөрөв. Зохион байгуулагч

Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бизнес  инкубатор” төв

Тав. Хүрэх үр дүн

    Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар үйлдвэрлэгчдийн хамтын  ажиллагааг сайжруулах, нэг нэгнээ урамшуулах, бусаддаа эерэг энерги бэлэглэх явдал  юм.

Харилцах утас- 11- 357860

И-Мэйл: chd_bit@yahoo.com

Вэбсайт: www.sme.chingeltei.gov.mn

Facebook хаяг: Чингэлтэйд үйлдвэрлэв.

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ

“ БИЗНЕС ИНКУБАТОР” ТӨВ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                       

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл