8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Энхболд: Монгол Улс ЗӨВ замаа олсон

2016-06-09 10:27:00

"Бондын бүтээн байгуулалт" хэлэлцүүлэг эхэллээ

“Гудамж төсөл”-ийн бүтээн байгуулалтыг иргэд сайн мэддэг. Тэгвэл төслийн танилцуулгыг төслийн захирал Батболд хийж байна. 2013 оны тавдугаар сард тус төсөл эхэлсэн. Гурван жилийн хугацаанд нийслэл төдийгүй 21 аймагт үйл ажиллагаа явуулсан байна.

Хот төлөвлөлтийн шинжлэх ухааны үүднээс хийсэн төсөл бол Гудамж төсөл. Хот байгуулалтын төсөл гэдгийг тэрээр онцолж байна.

Түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор эхэлсэн төсөл 2016 оны тавдугаар сарын байдлаар 200 сая ам.доллар хэрэгжүүлэн хөрөнгө оруулахаас 30 орчим хувийг нь ашиглаад байна. Шинэчлэлийн Засгийн газар татан буугдсанаар бондын мөнгийг төсөвт шилжүүлсэн. Ингэснээр он дамжсан төслүүдэд хөрөнгө оруулж, шинэ замуудын төслийг боловсруулж, бүтээн байгуулалт хийхээ больсон байна.

Хотын төвд 28 уулзварыг шинэчлэн зохион байгуулжээ. Анх 33 уулзварыг шинэчлэх зорилготой байсан ч санхүүжилт зогссон байна.

Эр зоригийн тойрог хэмээн иргэд нэрийддэг байсан Саппорогийн уулзвараас эхлээд Ахуй үйлчилгээ, Дамбадаржаагийн уулзвар гээд шинэчлэн зохион байгуулсан 28 уулзварын өмнөх болон дараах зургийг тэрээр үзүүлж байна.

10:19 өнөөдөр

Нийслэлийн авто замд хийсэн бүтээн байгуулалтын талаар Нийслэлийн авто замын газрын Баясгалан танилцуулж байна. Тэрээр 500 орчим замын сүлжээтэй байсан нийслэлийн авто зам 700 орчим сүлжээтэй боллоо гэдгийг онцоллоо. Мөн бондын үр өгөөж авто замын салбарт хувь нэмрээ өндрөөр оруулсан гэдгийг ч хэлсэн юм.

10:14 өнөөдөр

Орон нутгийн авто зам”танилцуулгыг Зам тээврийн яамнаас хийлээ

09:47 өнөөдөр

Монгол Улсад Үндэсний хөгжлийн банк байгуулагдаад таван жил боллоо. Богино хугацаа ч гэлээ улсдаа хэрэгтэй зүйл ихийг хийсэн гэдгийг Бондын зарцуулалтын ерөнхий танилцуулгыг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэллээ.

Монгол Улс анх удаа олон улсын зах зээлд бонд гаргаж 1.5 тэрбум ам.долларын зээлийг авч, 4.9 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн. Үүнд авто замын бүтээн байгуулалт гүйцэтгэл 84 хувьтай. Төрийн өмчийн төсөл хөтөлбөрүүд болох Эрдэнэт Тавантолгой, Төрийн орон сууцны корпораци, Амгалангийн дулааны цахилгаан станц гэх мэт төслийг хэрэгжүүлсэн. Нийт санхүүжилтийн гуравны нэгийг хувийн хэвшилд олгосон байна.

Өнгөрсөн 20 жилийн барьж байгуулсан замаас гурав дахин их замыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд барьж байгуулсан байна. Зам дагаж хөгжил ирдэг жамаар зам бүтээн байгуулалтын ажил улс орны хөгжилд чухал нөлөөтэй.

\

 

 

 

09:38 өнөөдөр

Монголчууд гадны гар хөлийг харж амьдрахаас илүү бүтээн байгуулж амьдрах ёстой гэдгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр хэлж байна. Тэрээр 28 сар Эдийн засаг, хөгжлийн яамны сайдаар ажиллах хугацаандаа бондын хөрөнгө оруулалтыг татсан гэдгээ онцолж байна.

Монгол дэлхийн хөгжлийн төв болох цаг ойрхон байгааг харуулсан олон үйл явдал сүүлийн хэдэн долоо хоногт өрнөж байна. Дэлхийн эдийн засгийн хямралтай байдлаас Монголыг гаргах боломж бидэнд бий. Хамгийн гол нь бид эвтэй, хүчтэй байх хэрэгтэй. Хүн бүр хөдөлмөрлөж байж үүнийг хийж чадна. Бидэнд ийм боломж байна.

"2009-2012 онд зэсийн үнэ хоёр, нүүрс алтны үнэ гурав дахин өссөн. Энэ үед эдийн засагчид баян, ядуу орны ялгаа арилна гэж найдаж байсан.

Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд газраа зарж, олсон мөнгөө бэлнээр тараадаг байсан бол одоо бүтээн байгуулалт хийж эхэллээ. Монголчууд бид бүтээн байгуулж чадна гэдгээ өнгөрсөн дөрвөн жилд харууллаа. Халамж авч биш бүтээн байгуулж чадлаа" гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд онцолж байна.

Тэрээр "Цагаа олж Чингис, Самурай бондыг олон улсын зах зээлд гаргаагүй бол -5 магадгүй -10 хувийн уналт үзүүлэх байсан. Олон улс эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг хайж байна. Харин Монгол Улс зөв замыг олсон" гэв.

08:52 өнөөдөр

"Бондын бүтээн байгуулалт" хэлэлцүүлэг Шангрила зочид буудалд эхэллээ.

2012 оны арванхоёрдугаар сарын 6-нд 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг авсан бөгөөд Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтыг хийж эхэлсэн. Хийсэн ажлын тайлангийн танилцуулгыг өнөөдөр хийж байна.

Хэлэлцүүлгээр

  • “Орон нутгийн авто зам"
  • “Нийслэлийн авто зам”
  • “Гудамж төсөл”
  • “Тавантолгой, Гашуун Сухайт чиглэлийн авто зам"
  • “Тавантолгой, Гашуун Сухайт чиглэлийн төмөр зам”
  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн төмөр зам”
  • "Амгалан дулааны станцын төсөл"
  • "Буянт Ухаа I, II төсөл"
  • "Ноос, ноолууран болон арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслүүд"
  • "Сүү, сүүн бүтээгдэхүүн болон хүлэмжийн төслүүд"
  • "Жижиг, дунд үйлдвэрлэл"
  • "Эгийн голын усан цахилгаан станцын төсөл"
  • "Тавантолгойн цахилгаан станцын төсөл" зэрэг танилцуулгуудыг хийж, хэлэлцүүлэгт оролцогчид асуулт хариулт тавих юм.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ulaan
urgui hun baitugai urgui oron ene delhiideer bhgui harin zuv zuild zartsuulj tsagt ni uguhuu ugch bh l chuhal bzd enhboldiin helsentei sanal neg bna hiisen ajlaa zuv zuitei sn taniltsuulj tailbarlah l heregtei buh humuus shuu dor buree hiisen ajliinhaa ol
2016/06/09 103.17.108.42
ulaan
shudarga bail daa turiin hiisniig hiisneer ni zuv tailbarla chadahgui bol b duugui suuj baildaa hund uurlaj gomdoj boloh ch hiisen ajliig ni uguisgeh erh bidend bhgui gej bodoj bna odoo ene hiirhlee haana haanaa tataj zuv ajillatsgaay
2016/06/09 103.17.108.42
AN-iin nehded
Hiij buteesen ajlaa mash sain taniltsuulah heregtei , baahan bondiin munge idsen,Mongol hun bur 15 saya tegregiin erteibolson gesen surtalchilgaag mash huchtei yavuulj baina, ugaas ediin zasgiin doroitol MAN-aas ehtei,tednii tavisan 350 saya dollariinzeel
2016/06/09 103.17.108.42
төрөө цэвэрлэе
Эдийн засгаа навс унагаж, Оюу толгойн гэрээг монголд ашигтай хийж чадаагүй засаглал 4 жилээ өнгөрөөж байна. Төр бараадсан АН ын баярцогттон, МАН ын баяртан нар сая доллар марттлаа баяжсан он жилүүдийг бид мартахгүй. Намын бодлогоор хүчний байгууллагуудыг
2016/06/09 103.17.108.42