8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл аймагт Ардчиллын ордныг сүндэрлүүлнэ

2016-06-09 10:13:00

Хөвсгөл аймаг Ардчиллын ордонтой болох нь. Тус аймагт өчигдөр Ардчиллын ордны шав тавих ёслол болсон юм. Ингэснээр хөвсгөлчүүд өөрсдийн гэсэн Ардчиллын ордныг бий болгох эхлэл нь тавигдлаа. Шав тавих ёслолын үйл ажиллагаанд Сумогийн их аварга Асашорюү Д.Дагвадорж, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ц.Баярмаа болон Ардчилсан намын төлөөлөгчид оролцсон.

 

Ёслолын арга хэмжээг нээж, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ц.Баярмаа "1990 он буюу 26 жилийн өмнө Хөвсгөл аймагт ардчиллын гал дүрэлзэж байсан энэ газарт дахин гэрч болон оролцож байна. Энэхүү ардчиллын үйл хэргийн илэрхийлэл болсон Ардчиллын ордонтой болох гэж буйдаа баяртай байна. Шав тавих ёслолыг бид өвөрмөцөөр бэлтгэх хүрээнд Ардчиллын ордон босох дохиог байнга сануулж байх гэрэлт самбарыг босгохоор болсон. Үнэхээр бидний сэтгэл зүрх шингэсэн ордонтой болох цаг удахгүй ирэх гэж байна” гэв. 

 

Энэхүү үйл ажиллагааны үеэр Асашорюү Дагвадорж Ардчиллын ордон босгох ажилд 50 сая төгрөг хандивлалаа. Түүнчлэн тэрбээр шав тавих ёслолын онцлох баганад “Ардчиллын гэрэлт самбар” нэртэй самбарыг байрлуулсан. Их аварга Дагвадорж Хөвсгөл аймагт Ардчиллын ордныг бий болгох шав тавих ёслолын үеэр “Миний хувьд сонгуульд өрсөлдөхгүй учир өөрийн үгийг хэлэхэд чөлөөтэй гэж бодож байна. Аливаа зүйл сайн, муу талтай шиг Хөвсгөл аймагт ч ийм зүйл ажиглагдлаа. Би өнгөрсөн хавар Хөвсгөл аймагт ирж байсан. Тухайн үед өөдлөх айл үүднээсээ гэж бодогдож байснаа нуухгүй. Энэ сайхан нутаг руу орж ирэхэд болохгүй, засмаар сайжруулмаар зүйл их л харагдаж байсан. Монголын аялал жуулчлалын томоохон бүс нутаг учир улам ихийг хийж, шинэчлэх хэрэгтэй. Үүний эхлэл болгож Ардчиллын ордныг сүндэрлүүлэх гэж байна. Энэ бол маш сайн зүйл шүү. Иймд би өөрийн зүгээс хандив өгч байгаа юм” гэв.

Их аваргаас авахуулаад Хөвсгөл аймгийн Ардчилсан намын анхдагч гишүүд ч өөрсдийн хандиваа өгч, Ардчиллын ордонтой болох хүлээлттэй байлаа.

 

Д.Ганцэнгэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Эргүү Цагааныгаа дэмжиж, хөвсгөл нутгийнхныг минь хошгоруулах гэж оролдож байгаа юм байх даа. Эдэнд хууртаж ханалаа даа.Одоо өгснийг нь авчихаад өөрийг сонгоно шүү хөө нөхөд өө.
2016/06/09 103.17.108.42
Karmaanii hulgaichaas turiin hulgaich bolson uls eh ornii hugjliig gatsaagch ulsiin 580 saya dollar idsen jonhuu battulga, ganbidaan, erguu mahan tolgoi tuvshinbayar, baga nasni ohin huchindegch naranhuu, shivertei oims bayartsogt, erguu balai sogtuu shul
2016/06/09 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment