Баянгол дүүрэг 70-р тойрогт нэр дэвшиж буй П.Бямбачулуун нэрээ Лүндээжанцан болгон УИХ-д нэр дэвшихээр хүсэлт гаргасан байна. Тэрбээр нэрээ солин Лүндээжанцан хэмээх нэрээр саналын хуудаст бичиж өгөх хүсэлтийг Сонгуулийн Ерөнхий хороонд өгсөн ч хүлээж аваагүй байна. Овог нэр солих асуудал дүүргийн Засаг даргын захирамжаар шийдэгддэг тул Чингэлтэй дүүргийн Засаг даргаас тодруулга авдаг билээ. Хүсэлт гаргахдаа ашигласан гэрчилгээг дүүргийн иргэний бүртгэлийн ажилтнууд олгосон хуурамч тул уг асуудлыг цагдаагийн байгууллагад асуудлыг шийдүүлэхээр өгчээ.
П.Бямбачулуун "Тусгаар тогтнол эв нэгдэл" эвслээс тус тойрогт нэр дэвшиж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мөн энэ тойрогт нэр дэвшиж байгаа учраас ийн нэрээ солих шийдвэр гаргасан ч бүтэлгүйтсэн байна.