8o
Улаанбаатар хот
mobile menu

“Тавилттай” шийдвэр ба Тэтгэврийн нэмэгдэл

2016-06-09 08:46:00

Сүүлийн үед нийгэм, улс төрийн амьдралд “Тавилттай” зүйл нэлээд ажиглагдах боллоо. Арга ч үгүй биздээ энэ жил сонгуулийн жил. Илүү сартай зун гэдэгтэй агаар нэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд идэж ууж, наадаж наргиж ханасан эрхмүүд хөрсөн дээрээ буух болж гэнэтийн шийдвэр гаргах нь олон нийтэд хачиртайлтай санагдах боллоо. Учир нь улс төрийн шоу, сонгуулийн оноо авах нэг арга нь “Тавилттай” шийдвэр гэдгийг учир мэдэх нэгэн ч ярих юм. Үүний хамгийн сүүлийн сонгодог жишээ нь Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл. Өнгөрөгч тавдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан болж, тэтгэврийн хэмжээг энэ оны зургадугаар сарын 1-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.  Үүнд, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон.

“Ор хоосон байснаас нэг өдрийн талх, сүүний мөнгө ч гэсэн хаа юм гэж үзэх нэгэн байхад нөгөө хэсэг нь бид бүх насаараа зүтгэсэн байхад 21 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа нь сонгуулийн шоу. Тэтгэвэр нэмбэл нэмсэн шиг нэмэх хэрэгтэй” хэмээн ундууцах ахмадууд ч цөөнгүй байгаа нь илт байлаа.

Тиймээс ахмадууд энэ сарын тэтгэвэр дээр нэмэгдэл болгож 21 мянган төгрөг авсан. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 10 хүрэхгүй  хувиар нэмэгдүүлсэн шийдвэр байв. “Ор хоосон байснаас нэг өдрийн талх, сүүний мөнгө ч гэсэн хаа юм гэж үзэх нэгэн байхад нөгөө хэсэг нь бид бүх насаараа зүтгэсэн байхад 21 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа нь сонгуулийн шоу. Тэтгэвэр нэмбэл нэмсэн шиг нэмэх хэрэгтэй” хэмээн ундууцах ахмадууд ч цөөнгүй байгаа нь илт байлаа.  Харин Засгийн газар энэ шийдвэртээ нэлээд итгэлтэй бүр "Засгийн газрын зорилт биелэлээ" гэж тайлбарлаж байгаа сурагтай. Хамгийн сүүлд гарсан статистикаас харахад одоогийн байдлаар энэ оны төсвийн алдагдал өмнөх онтой харьцуулахад 4.2 дахин нэмэгдсэн байдалтай байгаа аж. Энэ оны эхний гурван сарын төсвийн орлого, зарлагын зөрүү 1.1 их наяд болон 1.7 их наядад хүрч, 616 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай байна. Манай улсын эдийн засгийн өнөөдрийн бодит дүр төрх энэ. Инфялци сар тутамд өмнөхөөсөө өсч байгаа гэдгийг хэнээс ч илүү мэдэх газар бол Засгийн газар. Төсөв алдагдалтай байгаа энэ цаг үед уг шийдвэр хэр оновчтой шийдвэр байсан бол. Ингэлээ гээд сонгох нь юу л бол. Цаашдаа ч төсвийн алдагдал нь улам  нэмэгдэнэ.  

Түүгээр ч зогсохгүй уг шийдвэр хамгийн гол нь урт удаан хугацаанд хэрэгжүүлэх эсэх нь эргэлзээтэй. Ямартай ч 2015 оны төсвийг батлахдаа Засгийн газар цалин, тэтгэврийн нэмэгдэлд нэг ч төгрөг суулгаагүй. Үйлдвэрчний эвлэлийн Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд хэд хэдэн удаа цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэх шаардлагыг оруулж байсан ч Засгийн газар хэлэлцэхгүй буцааж байсан удаа бий. Тэр ч бүү хэл тэтгэвэр, тэтгэмж нэмэх ямарч боломжгүй гэдгийг онцолж суусан цаг саяхан. Гэтэл эх үүсвэр санхүүжилт нь улсын төсөвт суугаагүй байхад тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх энэ шийдвэр нь эдийн засгийн тооцоололтой эсэх нь бүрхэг. Цаашид ямар эх үүсвэрээс тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлээ гаргах нь тодорхойгүй. Яагаад сонгуулийн өмнөхөн ийм шийдвэр гаргах болсон учир нь сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог хүмүүсийн дийлэнх нь ахмадууд. Мөн сайн ухуулагч байж чаддаг болохоор тэр. Тэглээ гээд тэд дуу нэгтэйгээр гараа өргөж оноо өгөхгүй л болов уу. Түүний оронд бүх бараа, материалын жижиглэнгийн үнийн дээд, доод хязгаарыг тогтоож үнэ тогтворжуулахгүй бол маргаашнаас барааны үнэ ялангуяа талхны үнэ өсөхгүй гэх баталгаа байхгүй. Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмсэний дараа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ их, бага хэмжээгээр өсдөг буруу жишиг манайд бий гэхэд хилсдэхгүй болов уу. Тиймээс амьдралд ойр, бодит, эдийн засгийн тооцоололтой шийдвэр гаргавал  “Тавилттай” шоу  илүү үр дүнтэй байх бус уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
huurhii tetgeveriin hugshdoor togloh um daa nembel nemsen shig nemchiheed tetgeveriig nemlee gej am bardam yarihgyi uy
2016/06/10 103.17.108.42
гаvdan
Юм л бол 21000 болж
2016/06/09 103.17.108.42
Эмгэн
Энэ нь сонгуулийн шоу болсон. Энэ нэмэгдэл юу ч болохгүй л дээ. ЗГ Есайд Сайханбилэг эдийн засгийн боловсролгүй нэгэн болохоор ажил хийсэн болж оромдлоо. Багшаа хийгээд явбал яасаан аан.
2016/06/09 103.17.108.42
Иш зайлуул нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг 21.0 төгрөг байхдаа ч яахав дээ.Ард иргэдээ ч доромжилчихиймаа. Нөгөө ядуунууд нь баярлаал АН-аа сонгох байх даа? Ёстой дургүй зэвүү 2 зэрэг зэрэг хүргэхийм даа?.
2016/06/09 103.17.108.42