8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол иргэний 700 кг польш алимыг оросууд устгалаа

2016-06-09 09:04:00

ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотын бөөний худалдааны 23 дугаар агуулахад Польшоос оруулж ирсэн 585 кг, бүхий 48 авдар алимыг Эрхүү муж болон Буриад улсын Мэргэжлийн хяналтын алба устгасан байна. Тус алим нь  Польш улсынх бөгөөд  ОХУ-д оруулахгүй байхаар хориглосон бүтээгдхүүн аж. Үүний өмнөхөн Монгол улсын иргэний Оросоос Монгол руу оруулах гэж байсан 700 кг польш алимыг мөн хилийн Хиагт боомтод хурааж устгасан байна. Украины зөрчлөөс болж Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг тавьсны эсрэг Орос бас европын орнуудаас жимс жимсгэнэ оруулахыг хориглоод байгаагаас ийм арга хэмжээ авч байгаа юм.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зөв ш дээ. Хуультай улс орон гэдэг тийм л байх ёстой.Монгол,Хятад нь хамаагүй.
2016/06/09 103.17.108.42
Teneg mal adilhan Mongol ergen hohirchihood baihad l Orosig doloogood baih um. Oort ni iim um tohioldson bol Bayarlalaa geed morgoh um bna l daa
2016/06/09 103.17.108.42
Teriin bologo hucntei baina iim l baih estoi
2016/06/09 103.17.108.42
Энэ Оросууд ийм заваан дээрэнгүй хил гаальтай, Монголчуудыг дандаа хорлож бна. Өөрсдөөсөө хараат ядуу байлгах гэж ингэж байгаа.
2016/06/09 103.17.108.42
zochin
mundag umaa. Toriin bodlogo gedeg
2016/06/09 103.17.108.42