8o
Улаанбаатар хот
mobile menu

Голын усанд 11 хүн осолджээ

2016-06-09 08:50:00

Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. ОБЕГ-аас гаргасан хамгийн сүүлийн мэдээгээр /2016 он гарснаас хойш зургадугаар сарын 08-ны өдрийгхүрэтх хугацаанд/  усны ослын тохиолдол дөрвөн  аймгийн таван  сум, нийслэлийн хоёр дүүрэгт нийт долоон удаа гарчээ.  Ослын улмаас 11 хүн (хүүхэд-2, насанд хүрэгчид-9) амь насаа алдсан байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд усны ослын хоёр дуудлагын дагуу аврагч нар  ажиллаж байгаа ажээ.  Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагаар /2016.05.29/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд нийт 21 хүн ажиллаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Өчигдрийн байдлаар явганаар 15 км газарт самналт хийжээ.

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн нутаг /сумын төвөөс баруун зүгт 40 км/ “Хар сайрын булан” гэдэг газар Дэлгэрмөрөн голд иргэн Б /30 орчим настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 20:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 15 удаа гүний шумбалт хийсэн байна.Мөн явганаар 20 км-т самналт хийжээ. Гол, мөрөн үертэй,усны төвшин өдөр тутамд нэмэгдэж байгаагийн дээр шумбалт хийхэд харагдах нөхцөл хязгаарлагдмал байгаа тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийн ажиллагааг түр зогсоогоод байна.

Усны ослынг тоо буурахгүй байгаа тул  амралт, аялал зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас онцгойлонанхааруулж байна. Нийт иргэд, эцэг эхчүүддээ анхааруулахад хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг мөн санууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл