Энэ сарын 24-нд Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийт Аюулгүй байдлыг хамгаалах хамгаалалтын гуравдугаар хэлтсийн ажилтан Б-ын бие нь өвдсөн тул харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандсан байна. Албан хаагч Б-гийн бие нэлээн хүнд, өвдөлтөөсөө болоод шокийн байдалд орчихсон байсан тул цэрэг, цагдаа, хүчний байгууллагын ажилтнуудын Цэргийн госпиталд эмнэлэгт хүргэгдэж очсон аж.Харин эмч нар биеийн байдлыг нь үзээд Б-д эм бичиж өгөөд явуулсан байна. Улмаар Б гэртээ очсоныхоо дараа биеийн байдал нь улам хүндэрч нас барсан байна.
Цагдаагийн албан хаагч гэртээ амиа алджээ
2015-11-30 15:28:00