8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн зуслангууд өнөөдрөөс амрагчдаа авч эхэллээ

2016-06-08 17:55:00

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах хүүхдийн зуслангууд өнөөдрөөс эхлэн амрагч хүүхдүүдээ авч байна. Хүүхдүүд зусланд амрахын тулд child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг татан авч, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлнэ. Зусланд амрах хүүхдүүд дотор, арьс өнгө, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгнө. Мөн 16-18 насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээнд заавал хамрагдах шаардлагатай. Хувийн болон харьяаллын бус эмнэлгээр эрүүл мэндийн хуудсаа бөглүүлбэл хүчингүйд тооцох юм байна.Сүхбаатар дүүрэгт Хараацай, Хандгайт, Маргаашийн хөгжил, Ундраа, Янзага, Сэлбэ зуслан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ сарын 10-наас эхлэн эхний ээлжийн амрагч хүүхдүүдээ хүлээн авах юм байна. Үнийн хувьд нэг ээлж нь 140-160 мянган төгрөгөөр амрах боломжтой аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл