8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Гарамгайбаатар Хэнтий аймгийн иргэдийг дайлж цайлж,  архидуулсан гэв

2016-06-08 14:29:00

Сүүлийн үед Хэнтий аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар хууль зөрчсөн талаар нэлээдгүй мэдээлэл гарч байгаа. Энэ талаар МУНН-ын гишүүн Д.Одгэрэл “УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нь 2016 оны тавдугаар сарын 26-29-ний өдөр 3 хоногийн турш Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэх Тэрэлжийн Улаанбаатар-II амралтын газарт Хэнтий аймгийн иргэд сонгогчдыг цуглуулан хүлээн авалт зохион байгуулан дайлж,  архидуулж, амруулан хууль зөрчсөн үйл ажиллагаа зохион байгуулсан” гэв. Иргэдийг дайлж, цайлж байгаа дүрс бичлэг хүртэл байгаа аж. Энэхүү үйл ажиллагаа нь сонгуулийн хуулиар зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглосон зүйл заалтыг зөрчиж байгаа юм.

Тиймээс УИХ-ын 41 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Гарамгайбаатарын энэхүү хууль зөрчсөн зөрчлийг шалган тогтоолгож, холбогдох шийдвэрийг гаргуулахаар Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Сонгуулийн ерөнхий хороонд хандсан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
монголхүү
тйим ш дээ та нар бэтгий ингэж нэг талийг барьж туйлширч байл даа монголчуудаа
2016/06/09 103.17.108.42
монголхүү
тйим ш дээ та нар бэтгий ингэж нэг талийг барьж туйлширч байл даа монголчуудаа
2016/06/09 103.17.108.42
монголхүү
тйим ш дээ та нар бэтгий ингэж нэг талийг барьж туйлширч байл даа монголчуудаа
2016/06/09 103.17.108.42
Nasaa
Hudlaa medeelel gesen de. Ene hun ruu yavsan ih dairah ym be? Nutagtaa bol hiisen ajil, heleh ugtei nuhur bna le sh te
2016/06/08 103.17.108.42
ОРХОН
ӨРӨӨ ТӨЛЖ АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ НЬ ӨГЧ ЧАДАХГҮЙ ЮМ БАЙЖ ЮУН ХҮН АМЬТАН ДАЙЛЖ ЦАЙЛАХ ДУРТАЙ ЮМ
2016/06/08 103.17.108.42