8o
Улаанбаатар хот
mobile menu

Долдугаар сарын 1-ний үймээн самуунд хариуцлага хүлээгээгүй Ц.Мөнх-Оргилд сонгогчид нь хариуцлага тооцох биз ээ

2016-06-08 10:35:00

2004-2008 онд Сүхбаатар дүүргээс УИХ-д сонгогдож, тухайн үеийн МАХН-ын удирдсан Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажилласан хүн бол Ц.Мөнх-Оргил. Энэ сонгуульд тэрбээр Сүхбаатар дүүргийн 60 дугаар тойрогт нэр дэвшиж, өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ аван албан ёсоор өрсөлдөж эхэллээ.

Уг нь сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нь түүнд ихээхэн эрсдэлтэй байсан. Яагаад гэвэл одоогоос найман жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-ний шөнө Улаанбаатар хотын төв хэсэгт болсон үймээн самууны хэрэгт тэр зохих ёсоор хариуцлага хүлээх учиртай хүн.  Хууль зүйн сайд, Онц байдлын штабыг удирдсаны хувьд  ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь олон сайхан залуучуудын аминд хүрсэн эмгэнэлт явдлаар илэрхий болсон. Гэвч тэр хумсын чинээ ч хариуцлага хүлээгээгүй.

Уг нь хариуцлага тооцдог механизмтай оронд бол түүн шиг алдаа гаргасан, түүндээ хуулийн хариуцлага хүлээгээгүй хүн аль хэдийнэ улстөрөөс явах учиртай юм. Хуулийн хариуцлага хүлээдэггүй юм гэхэд ёс суртахууны хувьд цагаатгаж боломгүй том алдаа гаргасныхаа төлөө өөрөө өөртөө ч болтугай хариуцлага тооцох учиртай.  

Түүний албан ёсны намтарт Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийг хуульч мэргэжлээр тус тус төгссөн. Орос, англи, франц хэлтэй гэж бичээстэй бий. Төрийн түшээ байх шаардлагыг хангасан өндөр мэдлэг боловсролтой нь энэхүү намтраас нь харагдах хэдий ч мянган сайхан өндөр боловсролтой байгаад ард түмнээ гэсэн сэтгэлгүй бол оронд нь зовлон үзсэн чавганц сонгогдсон нь дээр биш гэж үү...

Долдугаар сарын 1-ний тэр аймшиг үймээн самууныг хүмүүс одоо мартаж эхэлжээ. Үймээнийг өдөөсөн бус зүгээр л сониучирхаж явсан иргэдийг цэрэг,цагдаагийн хүчээр буудан хөнөөж, машинаар хөөж баривчлан,  цагдан хорьж, эрүүдэн шүүсэн тэр аймшигт өдрүүдийг ардчилсан Монгол Улсын иргэд мартах учиргүй. Гэм зэмгүй залуучуудыг  байлдааны галт зэвсгээр буудаж хөнөөсөн, эрэмдэг зэрэмдэг болгосон.... Хууль зүйн сайд, Онц байдлын штабын дарга Ц.Мөнх-Оргил тэр үед Монголын үндэсний олон нийтийн телевизээр “Цагдаа нар буудсан гэсэн нотлох баримт байхгүй. Буудаагүй гэсэн нотлох баримт ч байхгүй. Сумны шархнаас болж гурван хүн нас барсан тухай мэдээлэл байгаа. Жагсагчдын дунд хүмүүс байлдааны гар буу авч явсан сураг бий” хэмээн ярьсан нь яах аргагүй бүх үнэнийг мэдэж байсан гэсэн үг биш гэж үү. Гагцхүү үнэнийг нуун, ард түмнийг төөрөгдүүлсэн л болохоос. Албан тушаалаараа хуйвалдсан хүмүүс тухайн үед ч, дараа нь ч бие биенээ хамгаалаад бүгд хариуцлага хүлээгээгүй. Харин цагдаагийн дөрвөн хурандааг төр ялласан. Олон жилийн дараа ч дурсан санахад дотор жихүүцэм, хэзээ ч дахин бүү давтагдаасай гэж залбирах тийм муухай хар сүүдэртэй хэрэгт хариуцлага хүлээх хүмүүсийн нэг яах аргагүй тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил байсан юм. Гэвч тэр хариуцлага хүлээхгүйгээр барахгүй дахин улстөрд ирж, УИХ-д өрсөлдөж байна. Гарч ирээд хуульч мэргэжилтэй гээд Хууль зүйн сайд хийгээд дахин явахгүй гэх баталгаа үгүй. Хэрвээ тэгвэл түүнд итгэх итгэл жирийн ард иргэдэд байна гэж үү. Шударга улстөрч шиг хариуцлага хүлээгээд, үнэнийг дэлгээгүйнх нь хувьд түүнд итгэх аргагүй юм. Хэрвээ албан тушаалтнууд бие биедээ хариуцлага тооцож чадахгүй бол сонгогчид хариуцлага тооцох бүрэн боломжтой, тийм эрхтэй билээ.

М.Амартүвшин

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
JERVIS
CHI HICHNEEN BOLOVSROL MEDLEGTEI BAILAA CH HULGAICH L BOL HEREGGUI!!!!!!!!!!!!!
2016/06/09 103.17.108.42
иргэн
энэ их хуралд нэр дэвшигчид гээд байгаа ,бөхчүүд, дуучид, шүлэгчид, ширээний хүүхэн, гээд ёстой өмнөөс нь ичэж үхмээр өнөөгийн төр ийм л дорд орсны үнэн дүр төрх,,, энэ улс сүйрлийн эрмэгт унахад бэлэн болжээ??
2016/06/09 103.17.108.42
shuree
Parlamented 1.HUULICH 2. Edin zasagch 3. Bolovsroliin salbariin mergejliin humuus oroh heregtei. Say solongosiin songuuliar ner devshigchdiin 80huvi n huulic bsan. Bi huvidaa ene huniig demjdeg
2016/06/09 103.17.108.42
baatar
medleg bolowsroltoi hun shude iimel hun manai uls turd heregtei
2016/06/09 103.17.108.42
happy
ene hunii buruu bish shudee ter 100 n asuult 100 n hariul newtruulgiig uzeechdee bugdiig n tailbarlasan bgaa sain medehgui bj bitii hamaagui yum yriad bai!!!! demjij bga shu amjilt tanid
2016/06/09 103.17.108.42
flower flower
turiin tushee bolohod hangalttai beltgegdsen hun shuudee.
2016/06/09 103.17.108.42
Zagd
Zuger yvj baisan irgediig buudsan gnuu yu yriad bgan. 7.1d yu bolsniig medej l bgaa bizde. Harin ch ter humuusiig zogsoogoogui bsan bol uur yu ch boloh baisniig medehgui. Zuger bsan barilga, baishin, mashiniig hurtel tonoj deeremdej shataaj bsan shd.
2016/06/09 103.17.108.42
doko doko
Yamar negen battai undeslelgui bj huniig gutgen ner turs n haldana gedeg tsaanaa bas huulitai shuu. ymar ngen zuiliin talaar yrij bichh gj baigaa bol ter hunii talaar buren duuren medleg medeeleltei bjiij yrij bichih heregtei. Naad zahiin iim ungutshun
2016/06/09 103.17.108.42
зочин
УИХ-ын нэр хүнд шалдаа буусан байна. Мэдлэг боловсол ажлын туршлагагүй хүмүүс нэр дэвшихээр болсон байна шүү дээ. Тэр дундаа гэр бүлийн хүмүүс улс төрчдын хүүхдүүд гээд, Тэрний оронд хуульч ажлын туршлагатай хүнийг дэвшүүлбэл зүгээр шүү дээ, Энэ хүн чинь
2016/06/09 103.17.108.42
Тэлмэн
Ямар ч эх сурвалжгүй ингэж бичихээсээ ичдэггүй юм уу. Бас л АН-н явуулга биз. Ядахдаа тэр 100 асуулт 100 хариулт нэвтрүүлгийг үзээч дээ. Тэрэн дээр бүгдийг нь тайлбарласан байсан шүү дээ. Хүнийг ингэж гүтгэж байгаа энэ сэтгүүлчид өөрт нь хариуцлага тооцох
2016/06/09 103.17.108.42
zochin
Enenii orond ter offshore danstai novshnuudiig ingej bicheech.
2016/06/09 103.17.108.42
AAAAAA
Songuuli dohhoor l iimerhuu balai yum yrij bh yumaa. BIdniig ih or zeelnees salgaj ogson hun shuu. Sainiig n yrihgui dandaa muulj bh yum ogson yriltslaguudiig n uzej haraachee. chuhal.mn iig harin ggu site gej bodoj yvsan ardchilsan namiin zahialgaar iime
2016/06/09 103.17.108.42
man
mash muu hundeee Harward uu iamar ch hariutslaga huleehgui gej bodoj bgaa yum bhdaa
2016/06/09 103.17.108.42
С БАЯР
ХӨДӨӨНЫ УСАН ТЭНГҮҮДИЙГ ЭЛБЭГДОРЖ ГЭЖ ИЛЖИГ ТАРВАГА ШИГ ХОШИГРУУЛЖ -2 ТАЛЦУУЛАН АЛАЛДУУЛСАН ШҮҮ.
2016/06/08 103.17.108.42
Ene odoo icheesei !!! Ard tumniig teneg gej bodood baigaa um uu daa !!!!!????
2016/06/08 103.17.108.42
Иччидгүй сда шүү
2016/06/08 103.17.108.42
иргэн
эрх мэдэл өөрсөдийн эрх ашигийн төлөө ард иргэдээ хооронд нь тэмцэлдүүлэн 5 сайхан залуугийн амь нас өөрсөдийгөө хамгаалж тушаал буулгасан цагдаагийн алба хаагчийг тахир дутуу болгосон энэ хариуцлагийг МАН хэдэн халтар төгрөгөөр хуураад л өнгөрсөн шү
2016/06/08 103.17.108.42
иргэн
эрх мэдэл өөрсөдийн эрх ашигийн төлөө ард иргэдээ хооронд нь тэмцэлдүүлэн 5 сайхан залуугийн амь нас өөрсөдийгөө хамгаалж тушаал буулгасан цагдаагийн алба хаагчийг тахир дутуу болгосон энэ хариуцлагийг МАН хэдэн халтар төгрөгөөр хуураад л өнгөрсөн шү
2016/06/08 103.17.108.42
саруул
МАН хариуцлага гэж байхгүй бөөн оффшорчингууддаа өөрсөдийн хүн болохоор аргалаад л өнгөрөөдөг 7-1 ний хариуцлагийг хэдэн цагдаагаасаа хайж хорьж цагдан ажилаасаа халагдаад л жирийн ард иргэд хохирсон тушаал буулгасан сайд дарга нар нь ямарч шиитгэлгү
2016/06/08 103.17.108.42
саруул
МАН хариуцлага гэж байхгүй бөөн оффшорчингууддаа өөрсөдийн хүн болохоор аргалаад л өнгөрөөдөг 7-1 ний хариуцлагийг хэдэн цагдаагаасаа хайж хорьж цагдан ажилаасаа халагдаад л жирийн ард иргэд хохирсон тушаал буулгасан сайд дарга нар нь ямарч шиитгэлгү
2016/06/08 103.17.108.42
зочин
Үгүй ээ энэ Мөнх-оргил билүү. Энэ одоо төрөл арилжичихаад ирсэн юм болов уу. Монголын ард түмэн 7 сарын 1-ийг мартаагүй шүү.
2016/06/08 103.17.108.42
Сонгогч
МАН хайран 1 суудлаа алдах юм байна.
2016/06/08 103.17.108.42
монгол
Оффшор хулгайч хятад Баярцогтыг нэр дэвшүүлснээр АН-ын нэр хүнд навс унасан. Уул нь АН- энэ 4 жил маш их юм хийсэн. Одоо нөгөө МАН-ын хулгайч С Баяр нь ирчихсэн АН-ын хулгайчтай нийлж хор найруулан МАНАН үүсгэх гэж байна. Дахин 4 жил монголын ард түмнээр
2016/06/08 103.17.108.42
сарнай
энэ сонгууль шудрага бус луйварийн шинжтэй анхнаасаа эхэлсэн ард иргэдээ хуурч доромжиож теливиз сонин хэвлэлээр нэгнийхээ эсрэг хар пиар хийж иргэдээ хуваан талцуулж байхад дахиад 7-1 болохгүй гэхийн аргагүй байна эрх мэдэлийн төлөөх тулаан нь сонгуу
2016/06/08 103.17.108.42
сарнай
энэ сонгууль шудрага бус луйварийн шинжтэй анхнаасаа эхэлсэн ард иргэдээ хуурч доромжиож теливиз сонин хэвлэлээр нэгнийхээ эсрэг хар пиар хийж иргэдээ хуваан талцуулж байхад дахиад 7-1 болохгүй гэхийн аргагүй байна эрх мэдэлийн төлөөх тулаан нь сонгуу
2016/06/08 103.17.108.42
Zochin
Ichih bulchirhaigvi luibarchin. Umuurch bichij baigaa xvmvvs bvgd uuriinh n xvmvvs.. Tsorond oroogvidee bayarlaad suuj baihgvi.
2016/06/08 103.17.108.42
Зочин
Эхлээд үймээнд уриалан олныг үймүүлсэн эсэргүү Элбэгдорж Бурмаа, Мөнхтуяа, Магнай, Уянга нараа шүүчих. Дараа нь хохирсон талыг нь шүүчих дээ.
2016/06/08 103.17.108.42
Зочин
Жинхэнэ хариуцлага хүлээх ёстой нь Элбэгдорж тэргүүтэй АН ын нэр бүхий хэдэн нөхөд болохоос Мөнх оргил биш. Мөнхоргил болон МАН бол хохирогч гэдгийг бүх монголчууд мэднэ. Элбэгдорж энэ булхайгаа нуух гэж Тэмүүжингийн эмоцийг ашиглан 7 сарын 1 гэсэн шоу хи
2016/06/08 103.17.108.42
БАРХАС
7-1 БОЛ АРД ИРГЭДИЙГ ЦАГДАА НАРТАЙ МӨРГӨЛДҮҮЛЖ МАШ ОЛОН ХҮН ЭРҮҮЛ МЭНД ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ХОХИРСОН ТЭР ҮЕД БОСЛОГО МАНЛАЙЛСАН МАГНАЙ БАТЗАНДАН УЯНГА НАР ОДООГ ХҮРТЭЛ ЧИВ ЧИМЭЭГҮЙ ТЭР ТАЛААР ЯРИХГҮЙ БАЙНА АА
2016/06/08 103.17.108.42
ӨВӨӨ
ҮНЭНЭЭРЭБАЙХЁСТОЙ=ДОЛООН=САРЫН=ҮЙМЭЭНИЙГ=ЗОХИОН=БАЙГУУЛСАН=ХҮН=БОЛ=ЭЛБЭГДОРЖ=МӨНӨӨС=МӨН=ТВ=ИЙН=БИЧЛЭГ=БАЙН=ЛЁСТОЙ=САНАЛ=ХУРААЖ=ДУУСААГҮЙ=БАЙХАД=ӨГЛӨӨНИЙ=ГУРВАН=ЦАГТ=МАНАЙ=САНАЛЫГ=ЛУЙВАРДЛАА=ГЭЖ=ТВ=ЭЭР=ЯРИАД=ӨДӨР=НЬ=ТАЛБАЙ=ЛЭЭР=ЦУГЛААН=ЗОХИОН=БАЙГУУЛЖ==БУЯ
2016/06/08 103.17.108.42
энэ нөхрийг хуулийн хариуцлага хүлээлгэхгүүмаа гэхэд махн намын байр өөр бусдыг хохироосон хохирлынх нь 50% нь төлүүлж хүлээлгэж үйрүүлмээр юмда!!
2016/06/08 103.17.108.42
sarnai
Уг нь хариуцлага тооцдог механизмтай оронд бол түүн шиг алдаа гаргасан, түүндээ хуулийн хариуцлага хүлээгээгүй хүн аль хэдийнэ улстөрөөс явах ёстой.Хуулийн хариуцлага хүлээхгүүмаа гэхэд ёс суртахууны доголдолтой гээд ёс суртахууны хичээл заамаар юм хаха
2016/06/08 103.17.108.42
sambuu
одоогоос найман жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-ний шөнө Улаанбаатар хотын төв хэсэгт болсон үймээн самууны хэрэгт тэр зохих ёсоор хариуцлага хүлээх учиртай хүн мөн билээ
2016/06/08 103.17.108.42
Zochin
Ichih bulchirhaigui hun
2016/06/08 103.17.108.42
зочин
Мөнхоргил нь боловсролтой мэдлэгтэй хүн энэ хүнээс илүү элбэгдорж гэсэн тэргүүнтэй хүмүүс энхбаярыг унагах гэж хэлмэгдүүлж ард иргэдийг дэвэргэсэнийг нь мартаагүй блгүйдээ
2016/06/08 103.17.108.42
онон
7 сарын 1 бол Элбэгдорж тэргүүтэй хүмүүсийн турхирсан үйлдэл гэдгийг ард түмэн мэдэж байгаа ш дээ энэ үйлдээрээ Энхбаярыг хэлмэгдүүлж хэдэн цагдаа ард түмнийг эрүүл мэндээр нь хохироогоод л үлдээсэн
2016/06/08 103.17.108.42
зочин
Мөнх-Оргил ч хүн муутай хүн дээ, 7н сарын 1-ны 5-н хүний амь настай холбоотой асуудал яригдахад доороо ажиллаж байсан хэдэн хурандаагаа шоронд илгээгээд өөрөө цэвэр үлдсэн хүндэ
2016/06/08 103.17.108.42
tiimee
Тухайн үед Монголд анх удаа тийм зүйл болсон.Хүн болгон л сандарсан .Гэхдээ хэн гэгч хүн анх энэ үймээнийг эхлүүлснийг нэг сануулахад Элбэгдорж талбай дээр гарч хүмүүсийг турхирснаас болж эхэлсэн гэдгийг мартаагүй байлгүй дээ.
2016/06/08 103.17.108.42
zochin
ene horwogin hog urgamalig songoj tenegtehgvi bailgvi dee ard tvmen mini zail chi munh orgiloo
2016/06/08 103.17.108.42
ОД
Мөнх-Оргил ч боловсролтой мэдлэгтэй хүн ч мөн л дөө.Гэхдээ 7.1 ны үйл явдлын хувьд хариуцлага хүлээх хэрэгтэй.Өөрийнхөө өмнөөс хэдэн хурандаа нартаа хариуцлага тооцоод явуулчихсан.Мөн Элбэгдорж тэргүүтэй нөхдүүд бол гардан зохион байгуулсан.
2016/06/08 103.17.108.42
Munkhorgiliig demjij baina. Odoo hii hooson muruudug ch hoshgiruulagch nar bish ireeduig harah chadvartaig songoh heregtei
2016/06/08 103.17.108.42
Yah argagui l Elbegdor Bayar geed humuus hariutslaga huleeh estoi Ter udur yaj blaa ed nar
2016/06/08 103.17.108.42
Yah argagui l Elbegdor Bayar geed humuus hariutslaga huleeh estoi Ter udur yaj blaa ed nar
2016/06/08 103.17.108.42
Hovdiin frakts
2016/06/08 103.17.108.42
БАТ
Мөнх-Оргил улсаас идэж уусандаа цадалгүй дахиад л гараад ирж байх шив.Элбэгдорж ,Мөнх-Оргил,Батзандан,Магнай мэтийн хорын луйварчдыг төрөөс зайлуулж төрд ойртуулж болохгүй.
2016/06/08 103.17.108.42
irgen
ene Munhorgil gegch lyivarchin haanaas garaad irvee yag congyyli bolohoor genet garaad irj gene 7sariin 1 nii daraa haashaach um genet alga bolson biz dee odoo hariytslagaa tootsooch,estoi dahin gargahgyi shu hymyysee anhaaraldaa avaarai
2016/06/08 103.17.108.42
Болд
Элбэгдорж ,Магнай ,Батзандан мэтийн хутган үймүүлэгчдээс болж 7.1-ны үйл явдал болсон.Эдгээр хүмүүст яагаад өдийг хүртэл хариуцлага тооцоогүй яваад байна.Хамаг эхлэл турхиралтыг эхлүүлчихээд өөрсдөө сүүлээ хавчаад зугтаасан.Одоо Элбэгдорж нь ерөнхийлөгч ,
2016/06/08 103.17.108.42
АН МАН 2 явуулгаар 7 сарын 1 болж Энхбаярыг хэлмэгдүүлсэн АН МАН дахиж сонговол дахиад ийм зүйл болгохыг үгүйсгэхгүй
2016/06/08 103.17.108.42
Мөнгөө
Тухайн үед Монголд анх удаа тийм зүйл болсон.Хүн болгон л сандарсан .Гэхдээ хэн гэгч хүн анх энэ үймээнийг эхлүүлснийг нэг сануулахад Элбэгдорж талбай дээр гарч хүмүүсийг турхирснаас болж эхэлсэн гэдгийг мартаагүй байлгүй дээ.
2016/06/08 103.17.108.42
өддөсөн хүмүүстэй л хэл Элбэгорж Магнай Жаргалсайхан
2016/06/08 103.17.108.42