8o
Улаанбаатар хот
mobile menu

Бие даагчдад итгэл хүлээлгэх нь үр дүнтэй юу

2016-06-08 08:05:00

Энэ оны УИХ-д нэр дэвшигчдийн нэрс тодорч, нэр дэвшигчид өчигдөр батламжаа гардаж авсан билээ. Энэ жилийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс нэлээд өвөрмөц гэж хэлж болно. Өмнө нь улс төрийн түүхэнд болж байгаагүй сонгууль болохоор боллоо. Тодруулбал, дуучин, бөх, бизнесмен, хуульч гэх мэт бүх төрлийн мэргэжилтэй хүмүүс нэр дэвшиж байгаа нь монгол төрийн босго намнадсан, улс төр ажиллаж байсан хүмүүс хэрхэн яаж ажилласаныг үнэлж, дүгнэж сонгуульд өрсөлдөхөөр болоод байна.

Бие даагчид улс төр рүү зүтгэж байгаа хүмүүс эх орныхоо сайн сайхны төлөө биш, өөрийнхөө эрх ашгийн төлөө гүйж  байгаа гэж хардах хүмүүс ч цөөнгүй байна. Жирийн нэгэн хүний нүдээр харахад энэ улс төрд хэн дуртай ороод байдаг газар биш байлтай. Гэтэл манайд хүн бүхэн УИХ-ын гишүүн болох гэж гүйгээд байгаа нь цаанаа олон зүйлийн хардлагыг төрүүлж байна.  Аль нэг  намаас  юм уу эсвэл  нам УИХ-д сонгуульд оролцох боломжгүй болтол  шууд бие дааж нэр дэвшдэг “моод” манайд улсад бий болсон.

Энэ удаагийн сонгуульд бие дааж оролцохоор 69 хүн бүртгүүлж, батламжаа гардаж авсан. Түүхэндээ байгаагүй олон хүн бие даагч нэр дэвшиж байгаа. Өнгөрсөн таван удаагийн сонгуулиар хамгийн ихдээ 45, цөөхөндөө 15 хүн дэвшиж байсан байна. Тухайлбал, 2004 онд 15 бие дааж нэр дэвшиж Д.Одхүү, Р.Амаржаргал, Я.Санжмятав нар гарсан. Тухайн үед эдгээр хүмүүс нэр дэвших боломж олоогүй учраас бие дааж нэр дэвшсэн аж. Харин 2012 онд 26 хүн бие дааж нэр дэвшснээс Х.Болорчулуун, С.Ганбаатар , Ц.Даваасүрэн нар сонгогдсон. Гэвч эдгээр  бие даагч дөрвөн жилийн хугацаанд  төдийлөн үр дүнтэй ажлаагүй. Тухайлбал, С.Ганбаатар Дархан-Уул аймгаас бараг л нэгээр гарч ирсэн. Гэвч сонгогдож гарсан газартаа гарт баригдаж, нүдэнд харагдах  нэг ч ажил хийгээгүй гэдгийг нутгийн ард түмэн  дуу нэгтэй хэлдэг юм аа. Харин бие дааж гарсан нөхөд  өөрсдийгөө бид дөрвөн жилийн хугацаанд ганцааралдаа гээд нам дагасан. Өмнөх сонгуулиар бие дааж гарч ирсэн гишүүд энэ сонгуулиар намаас нэр дэвшиж байгаа билээ. Энэ байдлаас харахад бие дааж гарсан хүмүүс ямар үр дүнгүй гэдгийг харж болох юм.

Энэ сонгуулиар нэр дэвшиж байгаа бие даагчид гэсэн УИХ-д гарсан ч бас л ганцаарддаа гэдэг шалтгаанаар аль нэг намыг дагах магадалтай юм аа.

УИХ бол хууль тогтоох үүрэгтэй байгууллага. Баталсан хууль тогтоомжоо амьдралд хэрхэн хэрэгжиж байгаад дүгнэх ёстой. Түүнээс биш сонгосон тойрогтоо хаан, хатан шиг заларч, энд тэндхийн элдэв ёслолд тууз хайчлан, хундага өргөж ерөөл дэвшүүлэх нь УИХ-ын гишүүдийн хийдэг ажил биш юм. Нөгөөтэйгээр улс төр бизнесийн болон урлаг соёлын одуудын байдаг газар бүр ч биш. Мөн хэн дуртай орж суугаад  зурагтаар ард түмэн ажил хийж байгаа  хүний дүр үзүүлдэг газар биш гэдгийг  мэдэх хэрэгтэй юм.

УИХ-ын түүхэнд "Энэ миний байх газар биш байна" гэж хэлээд УИХ-ын гишүүнээс өөрийн саналаар татгалзаж байсан яруу найрагч Б.Лхагвасүрэн , хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хоёр байдаг юм байна. Хүнд байх ёстой газар, хийх үүрэгтэй ажил  байдаг гэдгийг хүн бүхэн өөрсдөө мэдэж байгаа . Энэ хоёр хүн шиг улс төрийн миний байх газар биш ээ гээд өөрийн сайн дураар гарч, өөрийнхөө хийж чаддаг ажлаа хийгээд явсан энэ нийгэмд  өгөөжтэй байх. Түүнээс биш Үндсэн хууль"-д заасан эрхээ эдэлж УИХ-д бие даан нэр дэвшиж, улс  орноо хөгжүүлнэ гээд худлаа цээжээ дэлдээд яалтай билээ. Бид чинь бараг л 25 жил ийм сонголт дунд  явсан шүү дээ.  Иймээс УИХ-д нэр дэвшиж байна хүн бүхэн "Энэ миний байх газар мөн үү, биш үү?” гэдгийг бодож үзэх  хэрэгтэй юмаа.
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Олны танил л болохоос оюунлаг байж чадах болов уу хөрөнгөжиж байр сууриа улам баталгаажуулах бодол өвөрлөөгүй байгаасай зөв шийдвэр гаргаж чадахгүй угаасаа толгой нь хүрэхгүй бол яаанаа л гэж зовж байна даа
2016/06/09 103.17.108.42
Бат
Энэ сэдвийг ямар зорилгоор бичвээ. Та болон танд захиалагч бие даагч нарыг гаргахгүй зорилго өвөртлөв үү
2016/06/08 103.17.108.42
зочин
Бие даагчид дотор байгаа ХҮН намаас нэр дэвшиж байгаа дэвшигчдэд саналаа өгнө. Өндөр боловсролтой, ажлын дадлага туршлагатай хүмүүс байна лээ. АН МАН-д өхгүй
2016/06/08 103.17.108.42
онон
эд нар санал хуваах зорилготой л сонгуульд оролцож байгаа байлгүй дээ хаанаас санхүүжиж байгаа нь сонирхолтой байна Нара худлаа хандивын данс нээж ч байх шиг
2016/06/08 103.17.108.42
бархас
махн-г бас хатан ухаант бүсгүй цолмонг дэмжиж байна та нар ялна аа
2016/06/08 103.17.108.42
бархас
ийм хүмүүст сонгуулийн эрхийн өгчөөд яагаад энхбаярт өгдөггүй байна аа эд нараас л дор байв гэж луйвар гэж агуу юм аа эд нартай нэг тойрогт байгаа хүмүүс баяртай байгаа байхдаа
2016/06/08 103.17.108.42
бархас
эдгээр хүмүүст эх ороноо гэсэн сэтгэлтэй хүн ер нь байдаг юм уу дандаа бүлт бүлт үсэрсэн нөхдүүд л байх юм СЕХ одоо дэвшиж байгаа хүмүүс чинь болзол хангаж байгаа юм уу даа өмдөө ч зөв татаж чадахгүй байгаа нөхдүүд УИХ-Д орчоод дараа нь нусаа дагзандаа на
2016/06/08 103.17.108.42
бархас
одоо үед дуртай нь сонгуульд өрсөлддөг болсон юм уу тийм их шоу хийх мөнгөтэй хүмүүс юм уу аль нь юм бол бөө мэд эсхүүл улс төрийг бизнес грэж хардаг байх
2016/06/08 103.17.108.42
бархас
эдгээр хүмүүст итгэл хүлээлгэхгүй ард түмэн бид махн-г гаргаж ирэх болно
2016/06/08 103.17.108.42
ERLEG
ZA DAA ENE OLON BALAINUUDAAS JAVHLAN NI ARAI DEER YUM UU DAA...UGUI HOORHII YAHAV HERUUL HIIGEED L SUUJ BAIG...ORH GEREE BUTEN ZASAJ CHADAAGUI BAIJ ULSIIG ZASNA GEH...EEDEE MANII UHAAN HUREHEE BAISAN TSAG YUM UU DAA. HA HA HA..HOLOO OCHIJ HUTS.
2016/06/08 103.17.108.42
zochin
bolij vzee biee zasad gere zas gere zasad turu zas gej yuitai vnen vg we mongol turin ner hvndig dendvv gutaj bna daa ed narin murin hutulbur yu gej bga bol ter ih sonirhol tatad bnaa toon dotor vseg gedeg shig
2016/06/08 103.17.108.42
зочин
бие даагчдад итгэр хүлээлгэх нь зөвөө, гэхдээ нара шиг боловсролгүй юмнууд улс орныг улам л самарч хаях байхдаа, эднээс өөдтөй юм юуч гарахгүй нь ойлшомжтой
2016/06/08 103.17.108.42
zochin
yag unen shuu.. yu ch hiij chadahgui. etsest bi gantsaardsan gedeg ugeer l am taglana.
2016/06/08 103.17.108.42
онон
ганц хүн айл болдоггүй гэдэг шиг сонгуульд ялсан ч аливаа асуудлыг олонхиор шийддэг тул хэзээ ч дэмжигдэж дээшээ гарахгүй зүгээр л 4 жил хэвлэл мэдээллийн баатар болоод л дуусна тэрний оронд чадах зүйлээ хийгээд явбал нэр төрд нь цэвэр байлгүй дээ
2016/06/08 103.17.108.42
ганц хүн айл болдоггүй гэдэг шиг сонгуульд ялсан ч
2016/06/08 103.17.108.42
Хувь хүн сонгогдох эрхээ эдлэх нь зүйн хэрэгч сонгогдсон хойноо муу үр дагавартай.Муу гэдгийн учир нь:Асуудлыг шийдэж чадахгүй.Нам бүлгээр асуудлыг шийддэг ш дээ..Тэхээр бие даагчид олон бол дэмий.
2016/06/08 103.17.108.42
zochin
Za ed nar shig hereggui humuus bhgui shu.
2016/06/08 103.17.108.42
ОД
Ер нь бол бүлгээр ажиллаж олонхоор асуудлаа шийддэг парламэнтэд бол олон ийшээ тийшээ савчсан толгой хэрэггүй.Одоо байгаа бие даагчдаа нэг харчихлдаа .4 жил олигтой юм хийлгүй өөрсдийгөө рекламдаж байгаад дуусч байна.Зарим нэг нь урваж шарваад ,хэзээ ч на
2016/06/08 103.17.108.42
Мөнх
Олон бие даан нэр дэвшигч байх нь зохимжгүй.Яагаад гэвэл хүн тус бүр өөрийн гэсэн мөрийн хөтөлбөртэй гарч ирнэ.Ийм байхад чинь нэгдсэн нэг санаа бодолгүй ийш тийш үсчсээр байгаад 4 жилийг барна.
2016/06/08 103.17.108.42
zochin
barag hereggui dee, bagaaraa ajillah ur duntei bdg iimees namaar ni demjih ni zuv. ed nar yahav dee uursdiiguu reklamdaj hudlaa baahan duvchignunu biz, uur yahav dee.
2016/06/08 103.17.108.42
Тийм үү үгүй юу?
Өнөөгийн хүчин төгөлдөр хуулийн орчинд бие даагчид ямар ч хэрэггүй хүмүүс байгаа. Олон бие даагч гараад ирвэл сайндаа л бүлэг байгуулна биз дээ. Тэглээ ч тэдэнд өөрсдийн хүссэнээр ажиллах эрх зүйн орчин байхгүй ш дээ. Иймд хоёр том намынхаа нэгийг дэмжиж
2016/06/08 103.17.108.42
Унших гэж зүдэрсэн зочин
Унших гэж зовлоо. Ямар их алдаа вэ. Уг санаа нь уг нь зөв юм. Бичсэнээ нягталж нэг хараад тавихад яанаа.
2016/06/08 103.17.108.42