8o
Улаанбаатар хот
mobile menu

"Сайн"-ыг тоймлов

2016-06-07 18:07:00

Уншигч таньд сэтгэлийн амар амгаланг эдлүүлэх эерэг мэдээлэлүүдийг үдэш болгоны энэ цаг мөчид хүргэж байгаа билээ. Өнөөдөр нийгэмд болж өрнөсөн сайн бүхнийг тоймлон хүргэдэг “Сайн”-ыг тоймлов булангаа уншигч танд хүргэж байна. Хүлээн авч уншина уу.  

         Монгол Улс, Япон Улс хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу Япон улсаас орж ирсэн автомашины импортын татварыг тэглэхээр болсон. Ингэхдээ  0-3 жил ашигласан автомашины импортын татварыг өнөөдрөөс эхлэн тэглэж эхэллээ.  

            Зүү ороох хатгамал урлалын гайхамшгийг дэлхийн төвшинд таниулах зорилгоор 1000-3000 бүсгүй өрх гэрийн тэргүүндээ эсхүл хамгийн хайртай хүндээ зориулан хөөрөгний даалин нэгэн зэрэг урлаж, дэлхийн дээд амжилт тогтоож, Геннисийн номд бүртгүүлэхээр бэлдэж байна. Дархан-Уул аймгийнхан уран хатгамалын гайхамшиг сэдвийн хүрээнд үндэснийхээ соёлын үнэт өв болох үүднээс энэхүү ажлыг эхлүүлсэн сайн мэдээг онцолж байна.

             Хотын төвөөс алслагдсан Хан-Уул дүүргийн XIII, XIV  хороо, Баянзүрх дүүргийн IV,V, XXII  хорооны 650 өрхийг цахилгаан эрчим хүчинд шинээр бүрэн холбох ажил эхэлжээ.   

Монголын маань цэлмэг тэнгэр ододтойгоо учирахаар догдлон алтан наран уулсын цаагуур өнгийх цаг мөчид Монгол оронд маань өнөөдөр болж өнгөрсөн зарим үйл явдлуудаас Сайн мэдээг онцлон дуулгалаа.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.

Босоо заяат Монгол түмний минь заяа хийморь нь үргэлж өөдөө байж, дуу шиг уянгатай, сүү шиг өнгөтэй сайн мэдээ бүхэн тархан цуурайтах болтугай. Сайн үйлс бүхэн өнгөжин дэлгэрч, цагаан сүүний цацал адил өөдлөн дэвжих нь лавтай

www.Chuhal.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment