Өнгөрсөн бямба гаригт "Сутайн буянт" ХХК-ийн нийтийн тээврийн автобусны жолооч осол гаргасаны улмаас 15 хүн гэмтсэн осол гарсан байна. Тухайн осол гарах үед автобусны буудал дээр байсан есөн иргэн, автобусанд зорчиж явсан зургаан хүн гэмтсэн бөгөөд тэднийг ГССҮТ-д хүргэсэн байна. Ослын үеэр нэг хүн нас барсан байна. Автобус чиглэлийнхээ дагуу зорчиж явахдаа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт автобусны буудал мөргөж, цаашлаад Алтан овооны гуравдугаар гудамжны 18 тоотын иргэн Ж-ийн хашааг мөргөжээ. “Сутайн буянт” ХХК-ийн Daewoo BS-106 маркийн автобусыг тус компанийн жолооч Б жолоодож явжээ. Уг хэргийг Замын цагдаагийн газарт шалгаж байна.