8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадам хүртэл Хүй долоон худагт уралдаан тэмцээн зохиохгүй

2016-06-07 17:22:00

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хурал Монгол Улсын Шадар сайд, тус хорооны дарга Ц.Оюунбаатарын өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар баяр наадмын төсөв, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолт мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг дахь автомашины зогсоолын талаар мэдээлэл хийсэн юм. Нээлт, хаалтын тоглолтыг Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар, төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нар найруулах юм байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 7300 гаруй автомашины зогсоол гаргахаар бэлтгэж байгааг энэ үеэр дуулгасан юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавих, наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэлийг эртнээс хангах, бүх төрлийн үзүүлбэр тоглолтын аюулгүй байдалд онцгой анхаарахыг Шадар сайд үүрэг болгосон байна. Улмаар Хүй долоон худагт морь барианы газар, үзэгчдийн суудал, соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээний газруудад усалгааг одооноос эхлүүлж, зүлэгжүүлэхийг үүрэг болгожээ. Наадам хүртэл Хүй долоон худагт аливаа уралдаан тэмцээн зохиохгүй юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment