8o
Улаанбаатар хот
mobile menu

Эзэн Чингисийн өлгий нутгийнхан хэнд итгэл хүлээлгэх вэ

2016-06-07 12:47:00

Сонгууль болоход цөөхөн хэд хоног үлдээд байна. Энэ удаагийн сонгуулиар хэн хаана өрсөлдөх талаар мэдээлэлийг манай сайт тойрог бүрээр багцалж хүргэж байгаа билээ. Харин энэ удаад Хан Хэнтий нутагт ямар аавын хөвгүүд хүч үзэх гэж байгаа талаар мэдээлэл хүргэе. Энэ удаагийн сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, АН-аас Ерөнхий сайдын зөвлөх асах М.Хүдэрбаатар, ИЗНН-аас Г.Батболд нар нэр дэвшинэ. Харин дараагийн тойрогт МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, АН-аас Б.Гарамгайбаатар, ТТЭНН-аас Б.Хүдэр-Ян нар өрсөлдөнө. Харин 3 дахь тойргоос Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Д.Гантулга, Хэнтий аймгийн Засаг дарга,  Эрлэг Шонхор ХХК-ийн захирал Ж.Оюунбаатар нэр дэвшихээр үнэмлэхээ гардан авлаа. 
            
Эзэн Чингисийн өлгий нутгийнхан хэнд итгэл хүлээлгэх вэ

Тойрог хувиарлахаас эхлээд маргаантай эхэлсэн Хэнтий аймагт дээрх нэр дэвшигчид ширүүхэн өрсөлдөх нь дамжиггүй. Өмнөх сонгуулиар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, АН-аас Б.Гарамгайбаатар нарт итгэл хүлээлгэж байсан бол энэ жил шинэ боловсон хүчнүүдэд итгэл хүлээлгэх магадлалтай байна. Өмнө УИХ-ын чуулган дээр Б.Гарамгайбаатар гишүүн “Би Хэнтий аймагт нэг тойрог нэмж өгсөн юм. Тэгээд яах юм. Надад бол тэгж тойрог дээрээ юм хум нэмдэг туршлага байхгүй. Хэнтий аймаг сүүлийн ардчиллын 12 жилд дандаа МАН-ынхныг сонгож байсан. 12 жилийн дараа ганц гишүүн гарсан нь би. Би Хэнтийд очоод сонгогдчихно гэж бодохгүй байна. Би хийсэн ажлаа тайлагнаад явж очино. Би Хэнтий аймагт нэг тойрог нэмж өгсөн юм. Тэгээд яах юм. Та нар зүүн бүсийг эзгүй болгосон. Би өөрийгөө сонгуулах гэж Хэнтий аймагт ийм юм хийгээгүй. Би өрсөлдөнө. Сонгох, сонгогдох эрх нь ард түмэнд байдаг юм.Би та нар шиг гуйж очихгүй. Би Хэнтийн ард түмэнд байсан, байх ёстой эрхийг нь Хэнтийн ард түмэнд өгсөн юм. Үүгээрээ би бахархах болно” хэмээн хэлж, ахиад надад итгэл хүлээлгэнэ хэмээн дугарч харагдсан. Харин нутгийн иргэд АН-аас сонгогдож байсан УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын хувьд рейтэнг маш муу, бүр навс унасан бололтой. Учир нь тэрбээр өнгөрөгч 2012 оны сонгуульд ялалт байгуулахдаа хэлж ярьж байсан зүйлээс өнөөдөр биелэсэн зүйл үгүй хэмээн нутгийн ард түмэн дүгнэж байгаа аж. Мөн үүнээс  гадна түүний хувийнх нь компанийн тавьтсан гэх Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт орших Дуутын даваанаас Мөрөн сум хүртэлх  50 км зам түүний нэр хүндийг унагахад маш их нөлөөлсөн байна. Түүний тавьсан чанаргүй замд зориулан нутгийн ард түмэн дуу хүртэл зохиосон байна. Тодруулбал, 

 “Гарамгай гишүүний зам ирлээ 
Гар хөлөө мэдэж яваарай
Сэгсгэр гишүүний зам ирлээ
Сэтгэл юугаа чангалж яваарай” гэх дуу хүртэл зохиосон байна.

Харин эрхэм гишүүний хувьд энэ дууг ч анзаарахгүй “Би Хэнтий аймагт нэг тойрог нэмж өгсөн юм. Тэгээд яах юм” хэмээн том дуугарч байгаа харагдсан. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын хувьд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуайн хүү ТТЭНН-аас нэр дэвшиж байгаа Б.Хүдэр-Ян, МАН-аас нэр дэвшигч  Л.Оюун-Эрдэнэ нартай өрсөлдөнө. 


Б.Хүдэр-Ян, Л.Оюун-Эрдэнэ гэж хэн бэ?

Б.Хүдэр-Ян нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнгийн хүү бөгөөд 2012 оны УИХ-ын сонгуульд тус намаас Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдөж байсан. Харин энэ жил дахин даагаа нэхэхээр болсон байна. Түүний аавын хувьд монголын улс төрд нэрээ дуурсган ажилласан шударга нэгэн бөгөөд өнөөдрийг хүртэл заавар зөвөлгөө өгөн ажиллаж байгаа. Хашир туршлагатай улс төрчийн хүү мөн нэр цэвэр учраас Хэнтийчүүд Б.Хүдэр-Янд итгэл хүлээлгэх магадлалтай. Харин өрсөлдөгч МАН-аас нэр дэвшигч  Л.Оюун-Эрдэнэ гэж хэн бэ. Түүний намтрын хуудсыг сөхвөл 1980 оны зургадугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотноо төрсөн, МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мөн 2005 онд Австрийн Мельбурнийн их сургуульд олон улсын төсөл хөтөлбөрийн менежментийн чиглэлээр суралцаж төгссөн. 2008 онд МУБИС-ийг улс төр судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Ажлын тухайд, 2001 онд Хэнтий аймгийн Бэрх сумын Захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд Дэлхийн Зөн ОУБ-ын салбарын захиралаар ажиллаж байсан. Өдгөө Азийн хүлэг улс бодлогын  судалгааны хүрээлэнгийн тэргүүнээр ажиллаж байгаа шинэ боловсон хүчин. Бусдыгаа бодоход идсэн уусан зүйлгүй, шинэхэн хүн.

Хашир, тулхтай улс төрч гэхээсээ илүү шинэ боловсон хүчнийг сонгох магадлалтай 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, АН-аас Ерөнхий сайдын зөвлөх асах М.Хүдэрбаатар, ИЗНН-аас Г.Батболд, Л.Оюун-Эрдэнэ, Б.Гарамгайбаатар, Б.Хүдэр-Ян, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Д.Гантулга, Хэнтий аймгийн Засаг дарга,  Эрлэг Шонхор ХХК-ийн захирал Ж.Оюунбаатарын нэр дэвшигчдийг харахаар хууччуул гэхээсээ илүүтэй шинэ залуу хүмүүст итгэл хүлээлгэх магадлалтай. АН-аас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар хувьд байнга идсэн уусан тухай мэдээлэл тасардаггүй цэвэр биш улс төрч. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувьд сандал суудлын бөглөөс болж суудаг гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Ийм учраас Хан Хэнтийчүүд хийж бүтээх шинэ хүмүүст итгэл хүлээлгэх нь дамжиггүй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Аварга ч тулхтай түшигтэй нэр бүтэн яваа шүү.Дахин сонгоно гэдэгт итгэлтэй байна.
2016/06/08 103.17.108.42
songogch
Heegvi,hiigvi ,gvndvvgvi avragaa demjij bna. Hylhi, hydalch, lyyvirchin Gargamai gaigaar yah ve. Hvnii hvch hudulmur sorson hvn. Hvmvvseer ajil hiilgechiheed tsalin mungiig ni ugch chaddagvi hvn svv? Bysad ner devshigchid ch medehgvi bvtel myytai l hvmvvs
2016/06/08 103.17.108.42
Darhan avargaa nutgiinhan ni demjij bna aa, avarga dahin garch irne ee!!!
2016/06/07 103.17.108.42
Nutgiin irgen
Garamgai gishuunee demjinee. Nutagtaa mash ih zuiliig shiidej hiisen. Avargiin hiisen ajliig bodood bodood sanahgui ym
2016/06/07 103.17.108.42
Hater
Baterdene, Garamgaibaatar 2 yostoi hereggui shu, Hentiin uhaalag ard tumeen. Hentiidee ch hiisen yumgui, Ulaanbaatart uldaj changaagaad hugjliin tushaa boldog yum. Gunduugui avarga, sugsulzuur zamchin hoyoriigoo songoj hotiinhniig davhar bitgii tamlaarai
2016/06/07 103.17.108.42
Shar tokhoi
Garamgai khudalch Batkhulgaich 2 oos oor khyn baikhgyi uym uu ed nar udam damjin khudalaa yariad idej uugaad yavakh tord shuraglaad baigaad baikh luivarchid uu .Mongolchuudaa songoltoo zov khiigeerei .
2016/06/07 103.17.108.42
ene 2 erguugees uur hun baidaggui yum u
2016/06/07 103.17.108.42
ene udaa manai Hentiichuud yaridag buh,komunits Baagi avargaa ,amraahaar bolson.olon jil zuulen sandal deer suuj,olon ch tenderig avsan,odoo tsadsan bailgui dee.gehdee avarga maani ih shunaltai huur baigaa yum.
2016/06/07 103.17.108.42
Hentii- Dadal, Binder, Galshar, Bayan-Ovoo...
Bainga muu heluuldeg ch nutagtaa ih buteen bguulalt hiisen tsaashid ch aimgaa hugjuulj chadah Garamgai gishuunee nutgiin irged bid gargana. Ta nar muulj l bai. Bid heneer turd tuluuluulehee uursduu medie!
2016/06/07 103.17.108.42
aagii
nutgiin abargaa demjin ee. zaluuchuud zaluuchuud l gene naad nohdvvd chini hudlaa.
2016/06/07 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment