8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван аймагт түймэр гарчээ

2016-06-07 12:31:00

Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал,  Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн нутаг “Хуурай шаазгайт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 6-ны өдрийн 19:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, орон нутгаас 12 иргэн, нийт 30 хүн ажиллаж байна. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн нутаг “Хуурай хөндийн эхэн” гэдэг газар түймэр гарсан тухай дуудлагыг тус өдрийн 13:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгаас 18 иргэн, нийт 30 хүн ажиллаж бүрэн унтрааж байгаль хамгаалагчид хүлээлгэн өгчээ. Түүнчлэн Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт “Хар тарвагатай” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг мөн өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгаас 18 иргэн, нийт 30 хүн ажиллаж мөн өдрийн 22:35 цагт бүрэн унтрааж байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment