8o
Улаанбаатар хот
mobile menu

“ЗИЛ-130” машин онхолдож гурван хүүхэд нас баржээ

2016-06-07 11:45:00

Орон нутгийн замд  зам тээврийн ослын улмаас зургаан хүн нас барсан харамсалтай  хэрэг гарчээ. Тодруулбал Баян-Өлгий аймгийн Алтайн хавцал гэх газар тус сумын нэгдүгээр  багт суух А нь “ЗИЛ-130” машинаар айл нүүлгэж яваад онхолдож зорчигч 18 настай эмэгтэй Н, 16 настай эмэгтэй Х, долоон настай эмэгтэй Л нар нас барсан хэрэг гарсан байна. Хэргийг тус аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Мөн Төв аймгийн Баянхангай сумын Сэнстэй худаг гэх газар Лүн чиглэлд явж байсан “Toyota Prius-10“ автомашины жолооч 23 настай эрэгтэй М нь улсын дугааргүй “Мустанг-5” мотоциколтой мөргөлдөж мотоциклын жолооч, зорчигч Өвөрхангай аймгийн Хархорин сумын III багт оршин суух 28 настай эрэгтэй Б, Бат-Өлзий сумын гуравдугаар багт суух 28 настай эрэгтэй нар тус тус нас баржээ. Түүнчлэн  Сэргэлэн сумын нэгдүгээр баг “Баянбүрд” гэх газар “Toyota Prius-20” автомашин замын хажуу руу онхолдож Налайх дүүргийн хоёрдугаар хороонд суух жолоооч 26 настай эрэгтэй А нас барсан, зорчигч 24 настай эрэгтэй Д гэмтсэн хэргийг  шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment