Энэ амралтын өдрүүдэд АНУ-ын өмнөд ба төвийн мужуудад хүчтэй салхи хүйтэн бороо орсоны улмаас есөн хүн амиа алджээ. Нас барсан 9 хүнээс дөрвөн нь Техас мужид амиа алдсан байна. Охлахомад 50 мянган хүн гэрэл цахилгаанаар тасарч, машин замууд мөсөн гадрагаар бүрхэгдсэн байснаас зам тээврийн осол гаран Канзас мужид таван хүн амь үрэгдлээ. Осолд нэрвэгдсэн олон хүн эмнэлэгт хүргэгдсэний заримын биеийн байдал хүнд байгаа гэнэ. Ойрын хоногуудад цаг агаарын ийм байдал үргэлжлэх учир мужийн эрх баригчид анхааруулга оршин суугчдад өгч байна.