Энэ сарын 28-нд Багануур дүүрэгт 7 сартай хүү гэртэйгээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн энэ сарын 27-нд БЗД-ийн V хороонд нэг нас найман сартай хүү гэртээ халуун тогоотой буцалсан ус уруу бүдэрч унан түлэгдэж, ГССҮТөвийн түлэнхийн тасагт хэвтэж эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Эцэг эхчүүд минь бага насны хүүхдүүддээ анхаарлаа хандуулж болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Долоон сартай хүүхэд гэртэйгээ шатсан харамсалтай хэрэг гарчээ
2015-11-30 12:45:00