Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар өнөөдөр худалдлаа. Дуудлага худалдааг Хангарьд ордонд зохион байгуулагдсан бөгөөд барилгын доод үнэ 7 тэрбум 155 сая төгрөг байсан юм. Дуудлага худалдаагаар Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр Монгол Улсын иргэн Абдул Карим худалдаж авлаа. Хэвлэлийнхэн түүнээс худалдан авсан газраа ямар зориулалтаар ашиглах талаар асуухад хариулт өгөөгүй аж.