8o
Улаанбаатар хот
mobile menu

Сээр нурууны шохойжилтын үед ямар дэр болон матрас хэрэглэх нь зүйтэй вэ?

2016-06-08 16:26:00

Таны эрүүл мэндийн боловсролд “Алтан мутар” эмнэлэг зөвлөж байна.

Хүн амьдралынхаа гуравны нэгийг орондоо өнгөрүүлдэг. Хүн унтаж амрахдаа биедээ тохиромжгүй орны матрас болон дэр хэрэглэх нь сээр нурууны шохойжилт үүсэхэд томоохон хүчин зүйл болдог. Хэрэв нэгэнт сээр нурууны шохойжилт үүссэн бол тохиромжгүй ор, дэр нь нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг. Ор, дэр нь бие махбодь бүхэлдээ бүрэн амарч байхад зориулагдсан байх ёстой байдаг. Таатай бус унтаж амрах нь сээр нурууны булчинг улам чангаруулснаар шохойжилтын явцыг түргэсгэх хүчин зүйл болдог. Иймд өөрт тохиромжтой ор, дэрийг сонгох нь зүйтэй юм.

Хүзүүний шохойжилтын үед хэрхэн тохиромжтой дэр сонгох вэ?

Дэр нь тэгш өнцөгт хэлбэртэй байх ёстой. Энэ нь нойрон дундаа хажуу тийш эргэж хэвтэхэд тохиромжтой байдаг.

  1. Дэрний зузаан 8-14 см байх нь тохиромжтой.
  2. Хэмжээ нь мөрнөөс толгойн орой хүртэл өргөн, мөрний хэмжээтэй урт байх нь зүйтэй.
  3. Дэр нь хэт зөөлөн биш хатуувтар байна.
  4. Дэр нь хүний биед хоргүй нийлэг материалаар хийгдсэн байх нь чухал.
  5. Дэр нь хүний толгой, хүзүүний физиологийн хэлбэрийг хадгалсан байдлаар хийгдсэн байх нь зүйтэй ба мөрнөөс хүзүү хэсэгт гүдгэр, толгойн дагзны хэсэгт хонхор байхаар загвартай байх нь чухал.

Шохойжилтын үед орны матрасыг хэрхэн зөв сонгох вэ?

  1. Матрас нь тэгш, хагас хатуу гадаргатай байх
  2. Хүний биеийн физиологийн хэлбэрийн дагуу болох уян хатан чанартай байх нь чухал юм.

Биед тохиромжтой дэр болон матрасыг сонгон хэрэглэх нь сээр нурууны шохойжилт болон бусад эмгэг өөрчлөлтүүдээс урьдчилан сэргийлэх сайн талтай байхын зэрэгцээ нэгэнт үүссэн өөрчлөлтийг цааш ахиулахгүй байхад тустай юм. Иймд та өөрийн биед тааламжтай, эрүүл мэнддээ тустай ор, дэрийг сонгон тавтай сайхан унтаж амарч байгаарай

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment