Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “......” рестораны доод давхрын саун массажны газар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд оршин суух хаягтай 32 настай эмэгтэй Э нь бусдын биеийг үнэлүүлж байсныг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Тус саун массажны дөрвөн эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлжээ.