8o
Улаанбаатар хот
mobile menu

“Улаанбаатар марафон”-ны оролцогчид гараанаас гарлаа

2016-06-04 11:37:00

Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд манай улс жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг автомашингүй өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийн хамгийн чухал арга хэмжээний нэг болох “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10:00 цагт эхний тамирчид барианаас гарчээ. “Улаанбаатар-Марафон”  нь мэргэжлийн болон сонирхогчдийн гүйлт гэсэн хоёр төрлөөр явагдаж байгаа ба Чингисийн талбайгаас маршрутаар дагуу гүйсээр эргэн Чингисийн талбайд бариандаа ирэх аж. Мэргэжлийн тамирчдын марафон нь хагас марафон буюу 21 км,  бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлт гэсэн төрөл юм байна.  Сонирхогчид  дөрвөн насны ангиллаар гурван зайд уралдах юм байна. Тодруулбал, 5000 метрийн гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш насныхан, 10,000 метртийн гүйлтэд 18-аас дээш насныхан,  гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт нь 1.5 км зайг туулах аж. Бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлтэд түрүүлсэн тамирчинд 10 сая төгрөг, хоёрдугаар байр эзэлсэн тамирчинд 8 сая, гуравдугаар байрт шалгарсан тамирчинг 6 сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулах гэнэ.  Харин сонирхогчдийн гүйлтийн 10,000 метрийн зайн тэргүүн байрыг 500,000 төгрөгөөр, хоёрдугаар байрыг 400,000 төгрөгөөр, гуравдугаар байрыг  300,000 төгрөгөөр, 5,000 метрийн  зайн  гүйлтийн нэгдүгээр байр 300,000 төгрөг, хоёрдугаар байрыг 250,000 төгрөг, гуравдугаар байрыг 200,000 төгрөгөөр тус тус шагнах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гоё байнаа
2016/06/04 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment