8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэр дэвшигчдийг нөхөн бүртгэх хугацаа өнөөдөр дуусна

2016-06-04 11:14:00

Нэр дэвшигчдийг нөхөн бүртгэх хугацаа өнөөдөр дуусна

СЕХ-ноос УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, дууссанаар хуульд заасан үндэслэлээр нэр бүхий иргэдийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан билээ. Тодруулбал, АН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Ч.Даваабаяр, Увс аймагт нэр дэвшсэн Б.Сүрэнжав, Бүгд найрамдах намаас УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрогт нэр дэвшсэн Ж.Дорждагва, МАХН-аас УИХ-ын сонгуулийн зургаадугаар тойрогт нэр дэвшсэн Д.Чинзориг нарын нэр бүхий гишүүдийг тодорхой зөрчилтэйн улмаас нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэх тогтоолыг гаргасан. Тэгвэл нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан иргэдийн хувьд Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар "... нам, эвсэл санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсвэл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлэн шаардагдах баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлэх ёстой юм. Энэхүү хугацаа өнөөдөр буюу зургадугаар 4-нд буюу өнөөдөр дуусах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment