Энэ сарын 26-27-нд шилжих шөнө цагдаагийн хошууч Ц-г аав С-ийнх нь хамт хутгалан хөнөөж, ээж, ахыг нь хутгалан хүндээр гэмтээсэн 30 настай П.Батбаяр гэгчийг цагдаагийн байгууллага улс орон даяар эрэн сурвалжилсны дүнд өчигдөр 12.00 цагийн үед ХУД-ийн нутаг дэвсгэр Яармаг орчмоос айлын эзгүй байшинд бүгсэн байсныг нь баривчилсан талаар бид мэдээлсэн. Тухайн үед П.Батбаяр цагдаа болон тусгай хамгаалалтынхнаас зугатан, эсэргүүцэл үзүүлсэн бөгөөд одоогоор 461 дүгээр ангид саатуулан, шалгалтыг ажиллагааг эхлүүлсэн байна. Тэрбээр өмнө нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, танхайрсан зэрэг зүйл ангиудаар саатуулагдаж, тэнсэн харгалзах ял авч байжээ. Мөн найз бүсгүйгээр өнгөрсөн тавдугаар сард зодож танхайрсан ч тэд эвлэрсэн тул хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан байна.
П.Батбаяр өмнө нь найз бүсгүйгээ зодож байжээ
2015-11-30 11:53:00