Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 шахам асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнд Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Арбитрын тухай хуулийн төсөл, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг хэд, хэдэн чухал төслүүд хэлэлцэгдэх аж. Мөн Тосон бумын нурууг хамгаалалтад авах тухай асуудлыг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг танилцуулна. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тосон бумбын нуруу, ирвэсийн бэлчээр нутгийг хамгаалж байсан байгаль хамгаалагч, биологич залуу учир битүүлгээр амиа алдсан. Тэрээр Тосон бумба уулыг хамгаалалтад авахыг удаа дараа сануулж байсан гэх мэдээлэл цацагдаж байсан. Уг газарт уул уурхайн 20 гаруй лиценз байдаг аж.
Тосон бумын нурууг хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэнэ
2015-11-30 11:24:00