Өнөөдөр болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийг хэлэлцэх юм. НИТХ-ын дэгийн дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг намын бүлгүүд болон НИТХ-ын хороодоор хэлэлцүүлэн санал, дүгнэлт гаргадаг.
НИТХ-ын Санхүү эдийн засгийн хороо бямба гарагт энэхүү асуудлаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрээгүй учраас өнөөдөр 10:30 цагаас дахин хуралдахаар боллоо. Тиймээс НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдрийн 12:30 цаг хүртэл түр хойшлогдлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
НИТХ-ын ээлжит хурал 12:30 цагаас үргэлжилнэ
2015-11-30 11:16:00