Өнөөдөр СЕХ-ноос 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн материалын хянаж шаардлага хангахгүй байгаа нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан юм. Эдгээр нэрсийн дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын хэд хэдэн нэр дэвшигч багтсан байсан. Энэ шийдвэртэй холбогдуулан МАХН-ын удирдлагууд "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Хурлын үеэр МАХН-ын Дарга Н.Энхбаяр "Цагдаагийн газраас хууль бус үйл ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын гарт орсон. Сонгуулийн Ерөнхий Хороо МАНАН-гийн гар хөл болсон байна. ЦЕГ-ын дарга Р.Чингисийн гаргасан хууль бус бичгийг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ. Хэрэв Н.Энхбаяр сонгуульд оролцохгүй бол зөвхөн МАНАН-д ашигтай, луйврын сонгууль болох нь батлагдаж байна" гэв.
Н.Энхбаяр: Намайг бүртгэхээс татгалзсан шийдвэр нь МАНАН-д ашигтай, луйврын сонгууль болно гэдгийг баталж байна
2016-06-02 16:01:00