8o
Улаанбаатар хот
mobile menu

Чухал сонгууль 2016: Сюрприз олонтой олны танил эрхэмүүдэд шалгуур тавих ёстой

2016-06-02 11:09:00

УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Намууд нэр дэвшигчдээ тодруулсан бөгөөд удахгүй сонгуулийн сурталчилгааны хугацаа албан ёсоор эхэлнэ. Энэ удаагийн сонгууль мэдлэг боловсролтой гэхээсээ илүү олон түмний хайрыг хүлээсэн олны танил хүмүүс нэр дэвшиж байгаагаараа онцлогтой болж байна. Тодруулбал, дуучин Г.Эрдэнэтунгалаг, дуучин Нара, хөтлөгч П.Анужин, МУ-ын дархан аварга А.Сүхбат, яруу найрагч Г.Мөнхцэцэг, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Х.Баянмөнх аваргын охин Б.Сүрэнжав, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, МУГЖ С.Жавхлан гээд сонин содон нэр дэвшигчдээр дүүрэн байна. Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэмүүдийг МАН, АН сөрөг хүчнүүд гишүүнээр элсүүлж, дэвшүүлэхээр боллоо. Үүнээс харахад мэдлэг чадвартай, монголын төрд хэрэг болох боловсон хүчин гэхээсээ илүү тойрогт ялалт байгуулах гэдэг талаас нь олны танил хүмүүс нэр дэвшиж байгаа бололтой. Тухайлбал, А.Сүхбат аварга, Н.Түвшинбаяр аварга нарыг  хоёуланд санал тавьж эцэс сүүлд нь АН, МАН гэх сөрөг хүчинд нэг нэгээрээ нэр дэвшихээр боллоо. Олимпийн хос медальт Н.Түвшинбаярын хувьд 1984 оны зургадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. Жүдо бөхийн спортоор 2002 оноос буюу 18 наснаасаа эхлэн өнөөдрийг хүртэл хичээллэсэн. 10 гаруй жилийг энэ спорттой зориулж, Олимпийн хос медалийг эх орондоо авчирч, бусад тамирчиддаа энэ замыг нээж өгсөн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрбээр улс төрд орох шийдвэрээ өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан бөгөөд УИХ-д ийнхүү нэр дэвшээд байна. Олон түмэн түүний энэ шийдвэрийг эсэргүүцэж аварга “аварга” хэвээрээ л байх ёстой хэмээн эсэргүүцэж байна. Н.Түвшинбаяр аваргын хувьд улсаас сард 7 сая төгрөгийн цалин авдаг. Энэ хэмжээний мөнгөөр бохир улс төрд оролгүй хангалуун сайхан амьдарч болно. Аварга аваргаараа байх сайхан.

 Харин Дархан аварга А.Сүхбатын хувьд 2013 онд АН-д элсэх шийдвэрээ гаргаж байсан. Энэ цаг үеэс эхлэн нэр дэвшихээр яригдаж эхэлсэн. 1990-ээд оны сүүлээр Бөхийн хорхойтнуудыг суудал дээр нь өндөлзүүлсэн хурц барилдаантай залуу бөх гарч ирсэн нь ирээдүйн Даян аварга А.Сүхбат байв. 


 Нэгэн үе зүлэг ногоон дэвжээний олны шуугиулж дараа нь зодог тайлж, олон түмний нулимсыг унагаж байсан ард түмний хайртай аварга. Мөн л УИХ-д МАН-аас нэр дэвшиж байна. МАН-ынхан А.Сүхбат аваргыг Су.Батболд гишүүний тойрогт нэр дэвшүүлэхээр боллоо. Су.Батболд гишүүний хувьд намын жагсаалтад багтана хэмээн эртнээс бэлтгэлээ базааж, тойрогтоо анхаарал тавьж сайн усалж чадаагүй учраас намынхан олны танил тэр дундаа, Төв аймгаас  төрөн гарсан Дархан аваргыг нэр дэвшүүлэхээр тогтлоо. Түүний хувьд АН-ын Н.Энхсайхантай халз тулахаар боллоо. Тэрбээр 3 жилийн өмнө АН-д элсэж байсан ч 3 жилийн дараа сонголтоо өөрчлөн МАН-д элсэж байна. Ийнхүү өнгөрсөн 4 жилийн хугацаанд  Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МУ-ын аварга, УИХ-ын гишүүн Д.  Сумъяабазар нарын бөхчүүдийн тоог хоёроор нэмж мэдэхээр боллоо. 


Олны танил бөхчүүдээс гадна олны танил дуучид хүртэл нэр дэвшихээр болов. Нэр дэвшинэ гэдгээ сүр дуулиантай зарласан Дуучин М.Нарагийн хувьд эртнээс нэр дэвшихээ зарласан бөгөөд Баянгол дүүрэгт нэр дэвшихээр болоод байгаа. Тэрбээр С.Одонтуяа, С.Эрдэнэ, Оргил худалдааны төвийн үүсгэн байгуулагч Ж.Ганбаатар нарын хүмүүстэй өрсөлдөхөөр боллоо. М.Нарагийн хувьд архаг улс төрчид болон бизнесмэн хүмүүстэй халз тулна. Харин эмэгтэйчүүд дундаа хамгийн их сонирхол татаж байгаа хүн нь Дуучин Г.Эрдэнэтунгалаг байна. Г.Эрдэнэтунгалаг өнгөрсөн 2015 онд  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Ардчилсан намын дэд даргаа болж байсан. Тухайн үед тус хуралдаанаар хэлэлцээд 100 хувийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэтунгалаг Ерөө сумын Бугант тосгоны Ардчилсан намын хорооны дэд даргаар сонгогдож байв. Үүнээс өөр албан тушаал эрхэлж байгаагүй  тэрээр гэнэт л нэр дэвшихээр болж гарч ирэв. Мөн үүнээс гадна монгол түмний хайртай дуучин МУГЖ С.Жавхлан мөн л нэр дэвшихээр боллоо. Өмнөх сонгуульд нэр дэвшээд бүдэрч байсан түүний хувьд энэ удаа Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 54-р тойрогт өрсөлдөх ажээ. Тус тойрогт МАН-аас “Монгол тулгатаны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаалчлагч, хөтлөгч П.Анужин нэр дэвшиж байна. 


Энэ  мэтчилэн олны хайр талархалыг хүлээсэн эрхэмүүд дээрх байдлаар нэр дэвшихээр болов. УИХ бол хэн нэгний дуу, шүлгээ уншдаг тайз, бөхөө барилддаг зүлэг ногоон дэвжээ бишээ гэдгийг энд дурьдах нь зүйтэй. Нэр дэвших нь тухайн хүний үндсэн хуулиар олгогдсон эрх ч гэсэн хууль тогтоодог байгууллага буюу УИХ-д нэр дэвших нь өөрөө шалгууртай байх хэрэгтэй. Улс орон хямралтай энэ үед үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэхээс илүүтэй сайн улс төрч, эдийн засагч нар үгээ хэлж, ажлаа хийж байж бид энэ хямралыг зарлага багатай даван туулна. Олны танил хүмүүст шалгуур тавьж сөрөг хүчнүүд тойрогт ялалт байгуулах гэхээсээ илүү хийх бүтээх хүмүүсийг сонгох нь зүйтэй. УИХ өөрөө хууль тогтоодог байгууллага. Олны танил учраас сонгогдох магадлалтай хэмээн эрх баригчид үзэж байна. Харин сонгогчид энэ сонгуулиар хийх бүтээх хүмүүст итгэл хүлээлгэх болов уу.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tegeed enhbayr enhbold metiin avilach hulhaichuud songohdoh u
2016/06/03 103.17.108.42
Баярцогт тэргуутэй офшортонгуудаа шалгах хэрэгтэй
2016/06/02 103.17.108.42
Мэдлэг, боловсрол, хүмүүжил, ёс суртахууныг харж хүмүүсээ дэвшүүлж баймаар юмаа. Энэ байдлыг харахад Монголын сонгогчдын боловсрол болоогүй байна аа. Эрдэнэтунгалаг, Жавхлан, С.Ганбаатар, А.Сүхбат, Түвшинбаяр яана аа яана... ичиг, ичиг...
2016/06/02 103.17.108.42
зочин
МАН-ын авилгачдад шалгуур тавь. Жишээ нь: м.энхболд , сү.батболд нарт
2016/06/02 103.17.108.42
АН-ы хулгайч нарт шалгуур тавь. жишээ нь: батүүл нарт
2016/06/02 103.17.108.42
АН-ы хулгайч нарт үалгуур тавь. жишээ нь: батүүл нарт
2016/06/02 103.17.108.42
я
Улс орныхоо эдийн засгийг хямралаас яаж гаргах талаар мэдлэггүй ,олон улс ,болон төрийн бодлогийн талаар мэдлэг хомс нөхөд ,дуучин ,бөх ,яруу найрагч,яаж сонгох вэ дээ бид,намууд ийм сонин бодлоготой бна аа
2016/06/02 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment