Энэ сарын 26-27-нд шилжих шөнө цагдаагийн хошууч Ц-г аав С-ийнх нь хамт хутгалан хөнөөж, ээж, ахыг нь хутгалан хүндээр гэмтээсэн 30 настай П.Батбаярыг өчигдөр 12.00 цагийн үед ХУД-ийн нутаг дэвсгэрээс саатуулсан. Сэжигтэнийг хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа бөгөөд анхан шатны мэдүүлгээр өш хонзонгийн сэдэлтэй хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна. Хөрш айлынх нь дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ээж, нагац ах нарыг нь 03.00 цагийн үед Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэн, яаралтай хагалгаанд оруулсан боловч ээж нь шархаа даахгүй нас баржээ.