8o
Улаанбаатар хот
mobile menu

"Чухал сонгууль 2016": Уран сайханчид, хүчит бөхчүүдээр хүрээгээ тэлсэн сонгууль

2016-05-30 08:54:00

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт шөнө дөл хүртэл хуралдаж намууд нэр дэвшигчиддээ албан ёсоор тодрууллаа. Улстөрийн намуудаас хэн нь хэнтэйгээ эвсэж, хэнийхээ эсрэг  хөдлөх  яриа хөөрөө янз бүрийн түвшинд явагдаж байсан ч  албан ёсоор энэ асуудал дуусгавар болж нэр дэвшигчид ажилдаа шуурхайлан орлоо. Энэ  удаагийн сонгууль урд өмнө болж байгаагүй онцлогтой сонгууль болох дүр зураг гарч ирлээ. Энэ удаагийн сонгууль ард түмний хайрыг хүлээсэн олимпийн аварга, Дархан аварга, яруу найрагч, дуучид гээд нэлээдгүй тааварлаж байгаагүй хүмүүс нэр дэвшихээр боллоо. Ингээд сонин содон нэр дэвшигчдийн талаар мэдээлэл хүргэе. 


Аваргуудаас А.Сүхбат, Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нар нэр дэвшихээр боллоо

Энэ удаагийн сонгуульд ард түмний хайрыг хүлээсэн хоёр аварга нэр дэвшихээр боллоо. Тодруулбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Баянхонгор аймгаас нэр дэвшихээр боллоо. Түүний хувьд тус аймагт 5 дугаар тойрогт МАН-ын М.Билэгттэй халз тулахаар болов. Нэр дэвшигчидийг албан ёсоор тодруулахаас хэдхэн хоногийн өмнө гэнэт нэр дэвшихээр болж, тэр тусмаа өөрийн төрсөн нутаг Булган аймгаас биш, Баянхонгор аймгаас нэр дэвших болсон нь бас л олны гайхширлыг төрүүлээд авлаа. Н.Түвшинбаяр аваргын хувьд Риогийн олимпод оролцох Монгол Улсын жүдогийн шигшээ багийг ахалж явахаар болсон билээ. Энэхүү нэр хүндтэй үүргийн хажуугаар, улс төрийн сонгуульд ийнхүү нэр дэвшихээр боллоо. 
Мөн л олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Дархан аварга А.Сүхбат энэ сонгуулиар МАН-аас Төв аймагт нэр дэвшихээр боллоо. Тодруулбал, МАН-ынхан А.Сүхбат аваргыг Су.Батболд гишүүний тойрогт нэр дэвшүүлэхээр боллоо. Су.Батболд гишүүний хувьд намын жагсаалтад багтана хэмээн эртнээс бэлтгэлээ базааж, тойрогтоо анхаарал тавьж сайн усалж чадаагүй учраас намынхан олны танил тэр дундаа, Төв аймгаас  төрөн гарсан Дархан аваргыг нэр дэвшүүлэхээр тогтлоо. Түүний хувьд АН-ын Н.Энхсайхантай халз тулахаар боллоо. Тэрбээр 3 жилийн өмнө АН-д элсэж байсан ч 3 жилийн дараа сонголтоо өөрчлөн МАН-д элсэж байна. 

Ийнхүү өнгөрсөн 4 жилийн хугацаанд  Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МУ-ын аварга, УИХ-ын гишүүн Д.  Сумъяабазар нарын бөхчүүдийн тоог хоёроор нэмж мэдэхээр боллоо.

Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм хоёр аваргыг МАН, АН хоёр нэг нэгээр нь авч дэвшүүлэхээр боллоо. Үүнээс харахад мэдлэг чадвартай, монголын төрд хэрэг болох боловсон хүчин гэхээсээ илүү тойрогт ялалт байгуулах гэдэг талаас нь олны танил хүмүүс нэр дэвшиж байгаа бололтой. 

Мөн үүнээс гадна Тусгаар тогтнол эв нэгдэл эвсэл 46 тойрогт нэр дэвшигчийг тодруулсан. Түүний нэг нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар байсан нь сонгогчдын гайхашралыг төрүүлж орхиод байгаа юм. Зодог тайлж, дасгалжуулагч болсон тэрбээр төрөлх нутаг болох Дархан-Уул аймгаас УИХ-д өрсөлдөх гэнэ.

Дуучидаас С.Жавхлан, М.Нара, Г.Эрдэнэтунгалаг нар хүч үзэхээр боллоо

Олны танил бөхчүүдээс гадна олны танил дуучид хүртэл нэр дэвшихээр болов. Тодруулбал, дуучин М.Нара, Эрдэнэтунгалаг нар дэвшихээр болов.  Дуучин М.Нарагийн хувьд эртнээс нэр дэвшихээ зарласан бөгөөд Баянгол дүүрэгт нэр дэвшихээр болоод байгаа. Тэрбээр С.Одонтуяа, С.Эрдэнэ, Оргил худалдааны төвийн үүсгэн байгуулагч Ж.Ганбаатар нарын хүмүүстэй өрсөлдөхөөр боллоо. М.Нарагийн хувьд архаг улс төрчид болон бизнесмэн хүмүүстэй халз тулна. Энэ түүний хувьд тийм ч амар байхгүй нь мэдээж. УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчид энэ сарын 23-наас эхэлж дэвших тойргоосоо 801 хүний гарын үсэг цуглуулах ажилдаа идэвхийлэн орсон билээ. Аймаг, дүүрэг бүрт нэр дэвшигчдийн гарын үсэг цуглуулах ажил эрчимжиж байгаа эдгээр өдрүүдэд дуучин Нара буюу М.Нарантуяа сонгогчдынхоо гарын үсгийг давуулан биелүүлсэн. Тодруулбал, 801 хүний гарын үсэг цуглуулах ёстойг давуулан биелүүлж, 3000 гарын үсэг цуглуулаад байгаа билээ. 
ҮЗХ-аас өмнө нэр дэвшихээр яригдаж байсан олны танил эрхэмүүд нэр дэвшиж чадхааргүй, үндсэндээ чийгдлээ. АН сонгуулийн тухай хуулиа мөрдөж, 16 эмэгтэй буюу. Г.Эрдэнэтунгалаг, Б.Энхбайгаль, н.Энхсайхан, Ц.Оюунгэрэл, н.Мөнхцэцэг, З.Нарантуяа, Б.Сүрэнжав, Р.Бурмаа, Б.Булгамаа, Д.Арвин, Б.Байгалмаа, М.Батчимэг, Б.Мөнхтуяа, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Б.Ургамалцэцэг нарын 16 эмэгтэйг энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо.

Эмэгтэйчүүд дундаа хамгийн их сонирхол татаж байгаа хүн нь Дуучин Г.Эрдэнэтунгалаг байлаа. Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хорооны 33-р хуралдаанаар Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны тэргүүн Л.Цандэлэгийг 83 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр болсон ч ҮЗХ дээр түүнийг жийж Дуучин Г.Эрдэнэтунгалагийг дэвшүүлэхээр болов.

Түүний хувьд чимээгүй байж байгаад гэнэт ҮЗХ-аар нэр дэвшихээр болж гарч ирсэн. Г.Эрдэнэтунгалаг өнгөрсөн 2015 онд  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Ардчилсан намын дэд даргаа болж байсан. Тухайн үед тус хуралдаанаар хэлэлцээд 100 хувийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэтунгалаг Ерөө сумын Бугант тосгоны Ардчилсан намын хорооны дэд даргаар сонгогдож байв. Түүний хувьд энэ сонгуулиар Сангийн сайд асан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай Сэлэнгэ аймагт халз тулна. Ж.Эрдэнэбатын хувьд 2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан.Мөн  2012 оны Улсын Их Хурлын  зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан туршлагтай хүн учраас амаргүй даваа байх болов уу. 

Мөн үүнээс гадна монгол түмний хайртай дуучин МУГЖ С.Жавхлан мөн л нэр дэвшихээр боллоо. Өмнөх сонгуульд нэр дэвшээд бүдэрч байсан түүний хувьд энэ удаа Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 54-р тойрогт өрсөлдөх ажээ. Тус тойрогт МАН-аас “Монгол тулгатаны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаалчлагч, хөтлөгч П.Анужин нэр дэвшиж буй. С.Жавхлангийн дотны анд найруулагч Д.Галбаяр “Төрийн ордонд найруулагч хэрэггүй биз . Харин дасгалжуулагч бол зайлшгүй хэрэгтэй юм шиг байна” хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар мөн л нэр дэвшиж байна

Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болжээ.

Тэрбээр “Тусгаар тогтнол эрх чөлөө, ард түмний аз жаргалын  төлөө би өөрийнхөө бие, оюун, хөдөлмөрийг бүрэн дүүрэн зориулна. Миний энэ хүсэл мөрөөдлийг МАХН дэмжсэнд баяртай байна хэмээн өөрийн сэтгэгдэлээ илэрхийлээ.

Түүний хувьд жүжигчидээ төлөөлөлн ийнхүү өрсөлдөхөөр боллоо. Дуучин, бөх, яруу найрагч нар өрсөлдөж байхад жүжигчид бас юунаас дутах билээ. 

Яруу найрагч  Г.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай халз тулна


Урьдчилж тааварлаж байгаагүй олны танил нэр дэвшигчдийн нэг  нь яруу найрагч Г. Мөнхцэцэг байлаа. Түүний хувьд Дорнод аймагт буюу 15-р тойрогт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай өрсөлдөхөөр боллоо. Г.Мөнхцэцэгийн хувьд 2011 онд  МАН-ын бага хурлын гишүүнээр элсэж байсан. Тухайн үед нэр дэвших талаар мэдээлэл гарч байсан бөгөөд  өнгөрсөн баасан гаригт болсон ҮЗХ-аар ийнхүү нэр тодорч гарч ирлээ. 
Ийнхүү урьд өмнө нь болж байгаагүй сонин содон нэр дэвшигчидтэй сонгууль хэдхэн хоногийн дараа болно. Энэ удаагийн сонгуульд олны танил хүмүүсийг дэвшүүлж байгаа нь хайр хүндэтгэл хүлээсэн, олны танил гэдэг  утгаар нэр дэвшүүлж, тойрог авахыг санаархаж байна уу гэсэн хардлагыг төрүүлж байна. Гэхдээ эцсийн мэргэн сонголт эрхэм уншигч тань гарт  байгаа. Мэргэжлийн бус уран сайханч, бөхчүүдийн оролцоо төрд хэрэгтэй юу, эсвэл тэд монгол түмний бахархал хэвээрээ салбар салбартаа хүчин зүтгэх үү.  Энэ удаагийн сонгууль Монгол Улс ухрах уу, урагшилах уу гэдгээ сонгох чухал сонгууль 2016 байх болно. Уншигч таны сонголт мэргэн байх болтгуай. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Nomtoig gargahguin tuld, yuch hiij buteegeegui, surag ajiggui san shuleg bichdeg huuhen avtomataar garahnee. Evguimbeeee taminee
2016/06/07 103.17.108.42
teeed yah yum huts uhna shi ene avilgach hulgaich nariig dahin sonood baih uu
2016/05/30 103.17.108.42
эгэл нэгэн
яанаа яанаа, нэр дэвшиж байгаа энэ бөхчүүд, урлагийнхан та нарт минь ичих булчирхай гэж нэг байна уу та минь ээ. та нар бусдаас дутахгүй эрдэм мэдлэгтэй, чадалтай байж болноо. Гэхдээ улс төр гэдэг заваан юманд үхсэнд нь дурладаг байнаа. их хурлын танхимд
2016/05/30 103.17.108.42
эгэл нэгэн
яанаа яанаа, нэр дэвшиж байгаа энэ бөхчүүд, урлагийнхан та нарт минь ичих булчирхай гэж нэг байна уу та минь ээ. та нар бусдаас дутахгүй эрдэм мэдлэгтэй, чадалтай байж болноо. Гэхдээ улс төр гэдэг заваан юманд үхсэнд нь дурладаг байнаа. их хурлын танхимд
2016/05/30 103.17.108.42
ТӨВ АЙМАГТ МАН-ЫН ДАРГА АЛДАРТ М.ЭНХБОЛД-Г УЛС ТӨРИЙН ТАВЦАНГААС АРЧИЖ ХАЯХААР ЗОРИГ ШУЛУУДСАН ДашынБЯМБАСҮРЭН ГУАЙН ОХИН ЭНХБАЙГАЛЫГ ДЭМЖЭЭРЭЙ МИНИЙ ТӨВ АЙМАГЧУУДАА, ЗУУНМОДЧУУДАА. МАНЗУШИР БУРХАН ТЭР ОХИНЫГ ЭВЭЭГ.
2016/05/30 103.17.108.42
ичдэггүй МАН АН
эрдэнэтунгалаг, цагаанбаатар, түвшинбаяр, мөнхцэцэг нар юу ч вэ дээ. ичдэггүй юмаа. ийм нэр дэвшүүлдэг яасан ч ядарсан нам бэ. монголын туршлагатай хуульчид, ЭЗ-д хаачваа. ямар эмгэнэлтэй сонгууль вэ. АН МАН-с авах юм алгаа. үнэхээр эмгэнэл....
2016/05/30 103.17.108.42
beonpush money
. https://www.beonpush.com/s/mukhlai энэ линкээр орж бурзайна уу 20-5000$ beonpushbankind хадаглуулна. 130% өсгөнө 50 ажлын өдөр хадаглуулаад 5000$ буцааж авна цааш өдөр бүр 100$ ажлын 15 хоног нийт1500 $ авна . ингээд 1жил хүүлэхэд 6000$
2016/05/30 103.17.108.42
Me
Ene bol jinhene doromjlol. Ard tumniihee hair, hundetgeliig ashiglaj uls tur , alban tushaaliin gishguur bolgoj bgaa ni tuiliin buruu. Bi jiriin irgen, songogchiin huvid ARD TUMNEE URIALJ BNA, EDGEER HUMUUSIIG BUU SONGOOROI.
2016/05/30 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment